Дээврийн материал сонгоход анхаарах зүйл




Дээвэр нь танай байшинг нар салхи, байгалийн хүчин зүйлээс хамгаалахаас гадна өнгө үзэмжтэй харагдуулж таньд тав тухыг авчрах үүрэгтэй байдаг. Тэгвэл дээврийн материалыг сонгохдоо дараах зүйлсийг анхаарч үзэхийг зөвлөж байна.

  • Таны гэрийн хийц , архитекторт тохирч байгаа эсэх –

Таны гэр ямар өнгийн материалаар баригдсан архитекторт нийцэж байгаа эсэх мөн хэр удаан эдэлгээтэй байх вэ зэрэг нь таны үл хөдлөх хөрөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөтэй гэдгийг анхаараарай

  • Дээврийн суурилуулалт – Дээврийн суурилуулалт нь шинээр хийгдэх эсвэл хуучин дээврээ шинээр сэргээх эсэхээс шалтгаалан өөр өөр сонголттой байна.
  • Дээврийн налуу – Энэ нь дээвэрт цас, борооны ус тогтож ус гойжих эрсдэлээс хамгаалж чадаж байна уу үгүй юу гэдгээс шалтгаална.
  • Цаг агаарын эрс тэс нөхцлийг тэсвэрлэж чадах эсэх- Таны дээвэр барилгатай хамт элэгдэх удаан эдэлгээтэй байх хэрэгтэй гэдгийг бодолцон сонголтоо хийгээрэй.
  • Үнэ- мэдээж олон жилийн эдэлгээг бодож чанартай бүтээгдэхүүнийг сонгоорой
  • Дээврийн мэргэжлийн байгуулга хамт олон- Мэргэжлийн хамт олноор бүрэн суурилуулалт хийлгэж зөвлөгөө авах

 


Хамтрагч байгууллагууд