Керамикийн хаягдлыг боловсруулан бүтээгдэхүүн гарган авах боломж




Барилгын материалын хаягдал нь бетон, элс-шохойн тоосго, тоосго, зуурмаг, гипс, тусгаарлагч материал зэрэг барилгын материалын нэг төрлийн бус эрдсийн хольц юм. Эдгээр барилгын хаягдлыг эдлэл, бүтээгдэхүүн болгон хувиргахын тулд эхний шатанд бодисыг ялгаж салган боловсруулах шаардлагатай. Мэдээж хэрэг тоосго, бетоноос гадны өөр бусад материалууд холилдож байгаа нь дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гарган авахад хүндрэл учруулдаг.

A picture containing rock, pile, building material, oldDescription automatically generated
Барилгын хог хаягдал нь гомоген бус материалын бөөгнөрөл төдийгүй янз бүрийн хэлбэр, хэмжээ болон ширхэглэлийн бүрэлдэхүүнтэй хэсгүүдийг агуулдаг нь түүний хэрэглээг бүр хязгаарладаг.

Хүснэгт 1. Барилгын хаягдалд агуулагдах барилгын материалууд

 

Хөрс

Тоосго

Гөлтгөнө

Бетон

Шохой

Керамзит

Плита

Бетон зуурмаг

Эрдэс хөвөн

Барилгын хаягдлаас гарган авсан хоёрдогч түүхий эдийг боловсруулснаар тодорхой шинж чанартай Recycling буюу дахин боловсруулсан барилгын материал гарган авах боломжтой байна. 

Барилгын салбарт боловсруулан баяжуулах процесст ихэвчлэн бутлуур болон шигшүүрийг ашигладаг бөгөөд энэ тохиолдолд материалын чанараас илүү машины эвдрэл гэмтэл чухал шалгуурууд болдог. Үүний зэрэгцээ барилгын хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж нь байгалийн эрдэс түүхий эдийг боловсруулах технологид суурилсан байдаг. Иймээс сайн чанарын хоёрдогч түүхий эд гарган авахын тулд шинэ процессуудыг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд өнөөгийн түвшинд хэрэглэж буй процессуудыг сайжруулан тохируулах хэрэгцээ гарч байна.

Дахин боловсруулсан материалыг чанар сайтай гаргаж зах зээлд нийлүүлэхийн тулд хоёрдогч түүхий эдийн гомоген бус байдал, ширхэглэлийн бүрэлдэхүүн, нарийн ба том ширхэглэлийн агууламж, янз бүрийн материалтай дүүргэгч зэргийг бүгдийг нь харгалзан үзнэ. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд хор учруулахгүй байх шаардлагыг хангах шаардлагатай.

 

Зураг 2-т барилгын хаягдлыг боловсруулан дулаан тусгаарлах асгаамал материал гарган авах технологийн нэг жишээг үзүүллээ 


 

Боловсруулах процессын эхний шатанд хоёр шатлалтай хацарт буюу цохилтот бутлуураар бүдүүн ширхэглэлтэй бутална. Үүний дараа урьдчилан буталсан материалыг шигшүүрээр шаардлагатай тохиолдолд агаарын ангилагчаар ангилна. Ингэснээр цаас, хуванцар, дулаан тусгаарлагч материал, мод зэрэг хөнгөн материалуудыг ялган авна. 

 

Хамгийн гол хэсэг нь барилгын хатуу хаягдлыг буюу тоосго, бетон зэргийн хольцыг нунтаглах процесс юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн материал агуулсан хольцыг хэрхэн үр дүнтэй нунтаглах технологийг тодорхойлсноор гарган авах бүтээгдэхүүний чанар, ширхэглэлийн бүрэлдэхүүн нь нэгэн төрлийн фракцыг агуулж байх зорилготой юм.

 

Дараах зурагт ханын хаягдал материалыг бөмбөлөгт тээрмээр буталсны дараах эзлэхүүний нийлбэр ба эзлэхүүний нягтын функцийг үзүүллээ.

Chart, line chartDescription automatically generated

Зураг 3. Эзлэхүүний нийлбэр ба нягтын функц

 

Энэ фракц нь ердийн ширхэглэлтэй буюу  мкм бөгөөд энэ нь цаашдын боловсруулалтын үе шат, ялангуяа хэвлэх буюу хэлбэржүүлэхэд ашигтай хэмжээтэй байна. Мөн ширхэглэлийн бүрэлдэхүүний дундаж утга нь  мкм байна. 

A picture containing chartDescription automatically generated

Зураг 4. Бөмбөлөгт тээрмээр нунтагласан тоосгоны хаягдал

Ерөнхийдөө ямар хүчин чадалтай ямар тоног төхөөрөмж ашиглаж урьдчилан бутлах жишээ нь цохилтот, хацарт эсвэл конусан бутлуур ашиглах түүнчлэн цохилтот, алхан эсвэл бөмбөлөгт тээрмийн алийг нь ашиглан хүссэн хэмжээнд хүртэл тээрэмдэх нь тухайн барилгын хатуу хаягдлын шинж чанараас хамаарна гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ бутлах тээрэмдэх хугацаа, гарган авах ширхэглэлийн хэмжээ, ширхэглэлийн бүрэлдэхүүн, тээрэмдэх хүчин чадал, нунтаглахад шаардлагатай ажил болон эрчим хүчний хэрэгцээ, нунтаглалтын зэрэг зэрэг процессын параметрүүдийг хатуу хаягдлыг боловсруулах ажлын хүрээнд тодорхойлох шаардлагатай. Үүний дараа нунтагласан материалыг холигчид өгч гомогенжуулахын өмнө барьцалдуулагч болон хөөлгөгч материалыг холино.

Ингээд хольцыг холигчид өгч жигд найрлагатай болтол нь холино. Үүний дараа хольцыг жишээ нь тавган гранулатор, өндөр хүчин чадалтай холигч зэрэгт өгч аггломераци оруулах буюу бөөгнөрүүлэн янз бүрийн хэмжээтэй грануталыг гарган авна. 

A picture containing indoorDescription automatically generated

Зураг 5. Нунтагласан материалыг төрөл бүрийн хэмжээтэй гранулат болгох таваг

Түүхий гранулатын ширхэглэлийн хэмжээ, бат бэх болон нягт зэргийг өөрчилснөөр тэдгээрийг янз бүрийн зориулалтаар ашиглах боломжтой аж. Дараах 6 дугаар зурагт тавган гранулатор ашиглан үрэлжүүлэн гарган авсан гарнулатыг үзүүллээ.

A picture containing vegetableDescription automatically generated

Зураг 6. Тавган гранулатор ашиглан үрэлжүүлсэн гранулат

Энэхүү аргыг ашиглан барилгын салбарт ашиглах боломжтой хөнгөн дүүргэгч материал, дуу болон дулаан тусгаарлах асгаасан материалыг гарган авах боломжтой ажээ. Дээрх зориулалтаар ашиглах материалд дараах шаардлагууд тавигддаг байна. Аггломератууд буюу гранулатын ширхэглэлийн хамгийн том диаметр нь 8 мм- ээс ихгүй байх ( мм), асгаасан нягт нь 300  байх ба ер нь бол асгаасан нягт нь 300  байх зорилго тавьдаг байна.

Дулаан боловсруулалтад оруулан бэлэн болсон бүтээгдэхүүний шахалтын бат бэх нь  байвал идеал боловч ерөнхийдөө 1- ээс багагүй байх шаардлага тавигддаг. Мэдээж хэрэг бетоны шинж чанарт сөргөөр нөлөөлдөг давс, хүнд металлууд болон шатамхай материал агуулаагүй байна. 7 дугаар зурагт гарган авсан гранулатын ширхэглэлийн бүрэлдэхүүнийг үзүүллээ.

Chart, line chartDescription automatically generated

Зураг 7. Ширхэглэлийн бүрэлдэхүүн

Эндээс аггломератууд нь 100% 8 мм-ээс бага буюу тэнцүү байгаа нь харагдаж байгаа бөгөөд энэ нь гранулатад тавигддаг шаардлагыг хангаж байна гэсэн үг юм. Үүний зэрэгцээ хатуу хаягдлын хольцын аггломерацид орох үйл явц нь түүний чийгийн хэмжээтэй хамааралтай гэдгийн 8 дугаар зургаар үзүүллээ.

Chart, line chartDescription automatically generated

Зураг 8. Эзлэхүүний тархалтад чийглэгийн үзүүлэх нөлөө

Хольцыг 24 цаг 80°С-ийн температурт хатаасны дараа агаарын хуурай массад харьцуулан чийглэгийг  тодорхойлсон байна. Чийгийн агууламж нэмэгдэхэд аггломератын хэмжээ нэмэгдэж байгааг 10.6% болон 24.4%-ийн чийглэгтэй сорьцын үр дүнгээс харж болно. 

Аггломерат үүсэхэд тухайн материалын мөхлөг хоорондын харилцан үйлчлэл болон норгогдох чанар чухал ач холбогдолтой аж. Ханын материалыг нунтаглан боловсруулж ашиглахад усыг барьцалдуулагч болгон ашигладаг. 

Хамгийн сүүлд аггломерацид орсон гранулатыг тухайн материалаас хамааруулан дулааны боловсруулалт эсвэл гидротермал боловсруулалтад оруулах эсвэл эрдсэн барьцалдуулах материалыг ашиглан бэхжүүлнэ. Энэ технологийг ашиглан барилгын хоёрдогч түүхий эдээс тусгай шинж чанартай шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой ажээ. Дахин боловсруулсан барилгын материалын хэрэглээ нь маш өргөн хүрээтэй байна.

Жишээлбэл хөнгөн бетоны дүүргэгч, дуу ба дулаан тусгаарлах материал зэрэг сүвэрхэг хөнгөн барилгын материал гарган авахын зэрэгцээ хөдөө аж ахуйд  энэхүү сүвэрхэг материалыг хөрсний чийг шингээж барих, барилгын дээврийг ургамалжуулахад, ургамлын бордоо, ургамлыг хортон шавьжаас хамгаалах бодис болон микро организмыг тээгч зөөвөрлөгч болгон ашиглаж эхэлжээ.

Зураг 9. Хоёрдогч түүхий эд ашиглан гарган авсан эдлэл

Барилгын салбарын ирээдүйн чиг хандлага ч гэсэн ашиглагдсан материалыг дахин боловсруулан ашиглах хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. 

    

 


Хамтрагч байгууллагууд