ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА, СУУЦНЫ БАРИЛГАЖИЛТЫН БҮСИЙН НАРНЫ ТУСГАЛЫН ХАНГАМЖ




ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА, СУУЦНЫ БАРИЛГАЖИЛТЫН БҮСИЙН НАРНЫ ТУСГАЛЫН ХАНГАМЖ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр төлөвлөх, шинэчилж өөрчлөх хот суурин, хороолол болон орон сууц, олон нийтийн барилгад газар олгох, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах, зураг төсөл боловсруулах, эрүүл ахуйн хяналт хийх явцад энэхүү норм ба дүрмийг заавал дагаж мөрдөнө.

Хоёр. Нэр томъёо

2.1. Норм дүрмэнд хэрэглэсэн нэр томъёог дараах утгаар ойлгоно. Үүнд:

- Нарны шууд тусгал нарны туяа ямар нэгэн барилга, байшин, мод, уул зэрэг биетэд халхлагдалгүйгээр шууд тусах;

- Бүс хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 1 дүгээр зурагт үзүүлсэн уур амьсгалын бүс;

 

Гурав. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааны зөвшөөрөгдөх доод хэмжээ

3.1.  Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн бүх барилгад* эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй – физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдна.

ДЭЛГЭРЭНГҮЙ   /files/1656056423_62b56a679d113.pdf


Хамтрагч байгууллагууд