Бүтээгдэхүүний тодорхойлолт
BASALTWOOL цилиндр хоолой - дулаан тусгаарлагч материал нь нийлэг холбогчтой, ус нэвтрүүлдэггүй материал бөгөөд Монгол Базальт компанийн чулуун хөвөнгөөр хийгдсэн бүтээгдхүүн юм. Энэ бүтээгдхүүн нь хөнгөн цагаан гадартай хийгдэж болно. BASALTWOOL цилиндр хоолой - дулаан тусгаарлагч материал нь цилиндрийн уртын дагуу нэг талдаа бүрэн зүсэлттэй бөгөөд түүний эсрэг талд дотор талаас нь хагас зүсэлт хийж өгсөн нь шугам хоолойн дулаалга хийхэд тохиромжтой юм. Зүсэлт, хагас зүсэлтийн шугам дайран өнгөрч буй хавтгай нь цилиндрийн тэнхлэгийг дайран өнгөрсөн байх ёстой. Баглаа боодлын тэмдэг дээр гадар материалын индекс, х удалдааны маркийн нэр, дотор диаметрийн болон зузааны хэмжээ, техникийн нөхцөлийн дугаарыг тавьсан байна. Дотор диаметр нь 45 мм, дулаалгын материалын зузаан 40 мм, хөнгөн цагаан бүрээстэй BASALTWOOL цилиндр хоолой - дулаан тусгаарлагч материалын баглаа боодлын тэмдэг дээр тавигдах жишээ: BASALTWOOL цилиндр хоолой - дулаан тусгаарлагч материал. Кф, 45х40. ТУ 5762-038-45757203-13.
Хэрэглээ
BASALTWOOL цилиндр хоолой - дулаан тусгаарлагч материалыг дулаан тээгч нь +650°С хүртлэх температуртай технологийн шугам хоолойн дулаалгат хэрэглэнэ. BASALTWOOL цилиндр хоолой - дулаан тусгаарлагч материал. Кф –ыг дулааны сүлжээ, агааржуулалт, усан хангамж, ус зайлуулалтын системийн шугам хоолойн дулаалгат хэрэглэнэ.
Шинж чанар
- Үр ашигтай дулаан тусгаарлалт
- Шүлт, хүчил, уусгагч, тостой харьцахад химийн шинж чанараар тэсвэртэй.
- Биологийн хүчин зүйлд тэсвэртэй. • Угсралт хийхэд хялбар. Засвар хийхэд тохиромжтой байдал.
Техникийн үзүүлэлтүүд
BASALTWOOL цилиндр хоолой - дулаан тусгаарлагч материалын дулаан дамжуулах чадварын утгын график
Янз бүрийн температур дахь дулаан дамжуулалтын коэффициентын тооцооллын утга. λт = 35,43 + 7,794 × 10-2 × T + 2,381 × 10-4 × T2 + 4,444 × 10-7 × T3 (мВт/м*К), энд T – дулаалгын дунд давхаргын температур.
Угсралт
- Дулаалгын цилиндр хоолойнуудыг бие биед нь шахаж байрлуулах бөгөөд шугам хоолойн дээр резинээр болон төмөр утсаар бэхэлнэ.
- Нэг цилиндр хоолой дээр 500 мм-ээс багагүй зайтайгаар хоёр бэхэлгээ хийх хэрэгтэй.
- Хэрэв хөнгөн цагаан бүрээстэй цилиндр хоолой хэрэглэж байгаа бол босоо болон хэвтээ амлагаан дээр өөрөө наагчтай хөнгөн цагаан тууз ашиглана. ¤ Шаардлагатай бол цилиндр хоолойн дээр хамгаалалтын гадаргуу хийж өгнө.
- Босоо шугам хоолойн дээр цилиндр хоолой дулаан тусгаарлагч хэрэглэж байгаа бол дулаалга болон бүрээс доошоо суухаас сэргийлж 3-4 метр тутамд ачааллын хийц (тулгуурын цагариг)-ээр бэхэлж өгөх шаардлагатай.
- Шугам хоолойн дулаалгат цилиндр хоолойг ашиглахдаа чийг, конденсацаас сэргийлэх шаардлагатай бол ус чийг нэвтрүүлэхгүй оёдолтой уур тусгаарлагч давхаргыг тавьж өгөх шаардлагатай.
ВЭБ ХОЛБООС http://basaltwool.mn/