ХБНГУ-н засгийн газраас тогтвортой барилга болон барилгын сэргээн засварлалтад олгодог дэмжлэг




Германы Холбооны засгийн газраас Барилгын эрчим хүчний хэмнэлтийн хуулийг стандартчилах зорилгоор 2020.08.13-нд  эрчим хүчний хуулийг (GEG) танилцууллаа. Энэ нь шинэ барилга, одоо байгаа барилгын эрчим хүчний хэрэглээ болон барилга байгууламжийг халаах хөргөхөд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад Европын холбооны барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлтэд тавигдах нэгдсэн шаардлагыг хэрэгжүүлэх журмын багц юм. Ингэхдээ цаашид барилга болон орон сууцны өртгийг нэмэгдүүлэхээс зайлсхийхэд анхаарч байгаа.

Уур амьсгалыг хамгаалах хөтөлбөр 2030-н хүрээнд 2021.07.01-ээс эхлэн Эрчим хүчний үр ашигтай барилга байгууламжийг дэмжих санхүүжилтийг  (BEG) шинээр бий болгосон. 

Зорилго:

Барилга байгууламжид эрчим хүч хэмнэх асар их боломж нөөц бий: Манай ХХЯ-н 25% нь барилга байгууламж болон түүний эрчим хүчний хангамжаас үүдэлтэй. Тиймээс уур амьсгалыг хамгаалах 2030  хөтөлбөрөөр Холбооны засгийн газар барилга байгууламжид олгох дэмжлэгийн механизмыг илүү боловсронгуй болгож, сайжруулахаар шийдсэн байна.

Тогтвортой байдал, дижиталчлал болон сэргээгдэх эрчим хүч нь ирээдүйн бүтээн байгуулалт, сэргээн засварлалтын ажилд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс тус салбарт хийгдэх арга хэмжээнүүд ихээхэн санхүүжилтээр дэмжигдэх боломжтой. Жишээлбэл: Нэг айлын орон сууцыг сэргээн засварлахад сэргээгдэх эрчим хүч ашиглан “Эрчим хүчний үр ашигтай байшин 40” шатлалыг хангаж чадвал  75.000 Еврогийн дэмжлэг авна – өөрөөр хэлбэл тус барилга нь стандарт жишиг барилгатай харьцуулахад анхдагч эрчим хүчний зөвхөн 40%-г ашиглах ёстой гэсэн утгатай. 

Хэрвээ  өөрийн байшин, барилгын сэргээн засварлах ажлын төлөвлөгөөг тусгай мэргэжилтнээр боловсруулж, төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгэвэл дээрх дүнгээс илүү өндөр үнэ бүхий дэмжлэг авах боломжтой. 

Зорилго:

Шинэчлэгдсэн дэмжлэгийн системийн зорилго нь эрчим хүчний хэмнэлт болон сэргээгдэх эрчим хүчний ашиглалт хоёрыг хослуулснаар 2008 оны байдлаарх барилга байгууламжийн анхдагч эрчим хүчний хэрэглээг  2050 он гэхэд 80%-аар бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.  

Дараах барилгууд дэмжлэг авна:

  • Амины орон сууц, шинэ болон хуучин барилга
  • Оффисын зориулалттай барилга байгууламж болон бусад амины бус зориулалттай барилга байгууламж

Дэмжлэг хүлээн авах боломжит зорилтот бүлэг:

  • Хувь хүн
  • Аж ахуйн нэгж
  • Төрийн байгууллагууд

Санхүүжилт нь шууд дэмжлэгийн хэлбэрээр болон зээл хэлбэрээр олгогдоно. Санхүүжилтийг Холбооноос гаргах бөгөөд мөнгөн гуйвуулга KfW[1] банкнаас олгогдоно. 

Сэргээгдэх - Эрчим хүчний – Ангиллаас хамааран хуучин барилгын сэргээн засварлалтын ажил болон шинэ барилгад 50% хүртэлх эргэн төлөх зээлийн дэмжлэгийг хүсэж болно.  

Цаашдын сайжруулалт:

Эрчим хүчний хэмнэлттэй барилгын гэрчилгээ нийтэд өргөн тархсан бөгөөд Эрчим хүчний хэмнэлттэй барилгын хууль батлагдсанаас хойш бүх барилгад хүчин төгөлдөр хэрэгжих болно, үүнд хамаарахгүй зарим зүйл нь (z.B. Хөшөө дурсгалыг сэргээн засах), Үүрэг хүлээсэн тохиолдолд. 

Эрчим хүчний хэмнэлттэй барилгын гэрчилгээг ихэвчлэн Аж ахуйн нэгжүүд авдаг. Эрчим хүчний зөвлөх үйлчилгээ Германд аль эрт хөгжиж, боловсронгуй болсон. Эрчим хүчний зөвлөхийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэх сургалт хүртэл байдаг бөгөөд эрчим хүчний гэрчилгээ олгохын тулд тодорхой мэргэжлийн мэдлэг, чадвар шаардагддаг боловч Германд эрчим хүчний зөвлөх  мэргэжил нь баталгаат ажлын байранд багтдаггүй бөгөөд үүнд нийтээр мөрдөх стандарт гэж байдаггүй. 

Эх сурвалж:

Energiesparhaus bauen - Energiekosten senken, Betriebskosten einsparen (hausmagazin.com)

Bundesförderung für effiziente Gebäude (BEG) | KfW

BMWi - Neue Bundesförderung für effiziente Gebäude (BEG)

BMI - Gebäudeenergiegesetz (bund.de)

Neubau: Was ist ein Effizienzhaus? (kfw.de)

Stimulus programmes for green buildings – best practice examples | Globalabc


Европын сэргээн босголтын хөгжлийн банк ([1] KfW) нь дэлхийд тэргүүлэх хөгжлийн банк билээ.1948 оноос хойш нийгэм, эдийн засаг, экологийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор холбооны болон муж улсын засгийн газрын өмнөөс дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байна.


Хамтрагч байгууллагууд