Маргаашийн хот дахь нарны зайн эрчим хүч үүсгэгч: Хот төлөвлөлт, Техник, технологи, Дэмжлэгийн механизм




2021 оны 12 дугаар сарын 1, 2-нд Герман-Францын Эрчим хүчний шилжилтийн оффисоос (DFBEW) дараах сэдвээр цахим бага хурлыг зохион байгуулах гэж байна.

ХБНГУ болон Франц улс хоёулаа нарны зайн эрчим хүч үүсгэгчийг хөгжүүлэхийг томоохон зорилт болгосон: Франц улсад өнөөгийн байдлаарх үзүүлэлтийг 2028 он хүртэл 3 дахин нэмэгдүүлэх, Герман улсад 2030 он хүртэл 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү зорилт нь  биеллээ олоход эрчим хүчний шилжилт хийхэд нэгдсэн хотууд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Байшингийн дээвэр, фасадад суурилуулсан нарны эрчим хүч нь  тус хотыг нэгтгэх онцгой боломжийг бүрдүүлдэг. Тухайлбал Fraunhofer-Институтийн (Fraunhofer ISE) нарны эрчим хүчний системийн хүрээнд хийсэн судалгаагаар нарны зайн эрчим хүч үүсгэгчийн техникийн бодит хүчин чадал (BIPV) Германд 1000 GW -д хүржээ.

Үүнийг амьдралдаа авч хэрэгжүүлэхийг орон нутгийн төдийгүй, үндэсний хэмжээнд уриалахын зэрэгцээ төсөл хэрэгжүүлэгчид болон хот улсууд тохируулга болон техникийн асуудалтай тогтмол тулгардаг. 

Тус хурлаар хоёр улсын дэмжлэгийн механизм болон эрх зүйн орчныг ярилцаж хэлэлцсэний дараа нарны төхөөрөмж болон хөшөө дурсгал хамгаалалтыг техникийн, архитектор, хот тохижилтын шийдлийн хувьд хэрхэн уялдуулах талаар хэлэлцэх болно. Хэлэлцүүлэг болон илтгэлийн үеэр нарны төхөөрөмжүүдийг хот тохижилтод нэвтрүүлэх боломж болон нарны төхөөрөмжийг орон нутагт хөгжүүлэх дэмжлэгийн системийг сайжруулах талаар хэлэлцэнэ.   

Түүнчлэн PV- Санаачлагын талаарх тайлбар бүхий постер танилцуулгыг хотын хэмжээнд хийх болно. Хэрвээ та өөрийн төслөө танилцуулахыг хүсвэл, 10 дугаар сарын  25 хүртэл бүртгүүлнэ үү! Тус постер танилцуулгад оролцох нөхцөлийг  "Call for Posters" -с олох боломжтой. (Хэрэв танд холбогдох асуулт байвал , schreiben Sie uns) бидэнд хандана уу.

Тус үйл ажиллагаа нь эрчим хүчний салбарын төлөөлөгч, тэр дундаа төсөл хэрэгжүүлэгч, эрчим хүчний салбарын байгууллага, санхүүжилтийн талууд , улс төр шийдвэр гаргагчдын төлөөлөл болон хэвлэлийхэнд чиглэсэн болно. Тус уулзалт нь цахимаар явагдах бөгөөд Герман, Франц хэлнээ хөрвүүлэгдэнэ.

Оролцох нөхцөл:

Гишүүдэд, Хэвлэлийн төлөөлөгчид болон Газрын төлөөлөгчдөд (мэргэжлийн үнэмлэхээр баталгаажуулснаар) төлбөргүй.
Гишүүнчлэлгүй оролцогч 280 € хураамж төлнө. (үүнд НӨАТ орсон болно).
Гишүүн байгууллагын жагсаалтыг энд hier дарж харна уу. 


Хамтрагч байгууллагууд