Пассив барилга




Пассив барилга гэдэг нь амьдралын тав тухтай нөхцлийг дээд зэргээр маш бага эрчим хүчний хэрэглээгээр бүрдүүлсэн сууц юм. Дулаан цонх , барилгын дулаалга, дулааныг эргүүлэн ашиглах нь пассив гол элемент юм. 

Пассив барилгын онцлог нь: 

  1. Дулаан тусгаарлалт буюу зузаан дулаалга 
  2. Сайн дулаан тусгаарлалт бүхий хүрээтэй , гурван давхар , бага ойлттой шилтэй цонх 
  3. Дулаан алдагдлын гүүргүй барилга 
  4. Барилгын гадна бүрхүүлийн агаарын битүүмжлэл 
  5. Өндөр үр ашигтай дулаан эргүүлэн ашиглагч бүхий тав тухтай агаар сэлгэлт  зэрэг юм. 

Бага эрчим хүчний хэрэглээтэй байхаар барилгаа төлөвлөх, барих , тухайлбал ухаалаг агаар сэлгэлттэйгээр тоноглох хэрэгтэй. 

Пассив барилгын түлшний зарцуулалт 

Европын цаг агаарын нөхцлөөр пассив барилга стандартаар нэг квадрат метр талбайг халаахад жилд 15 кВт.ц эрчим хүч буюу 1.5л дизель түлш ашигладаг. Манай орны нөхцөлд өнөөдрийн байдлаар хувийн орон сууцанд дунджаар 250кВт.ц эрчим хүч зарцуулж байна. Улаанбаатар хотод сууц барихад 1 ам метр талбайг халаахад шаардагдах эрчим хүчний хэрэглээ 40кВт.ц эрчим хүч буюу 4 литр дизель түлш шаардагдана. Харин цахилгаан халаалт ашигласан нөхцөлд жилд 4000 кВт.ц буюу 360000 төг , нүүрс ашигласан нөхцөлд 1,5 тонн нүүрс ашиглах зардал гарч бна . энэ хэрэглээг тэглэх бууруулах боломж нь хэрэглээг маш бага болгож сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд болох нарны коллектор, нарны зай, газрын гүний дулаан зэргийг ашиглаж болно. 

Барилгын компаниуд барилгын зураг төслийн ажлаас эхлэн барилга баригдаж дуусах хүртэл олон чухал шийдвэрийг гаргах шаардлагатай тулгардаг. Ялангуяа барилгын төрлийг сонгох нь  маш чухал. Ихэнх барилгын компаниуд эрчим хүчний хэмнэлттэй барилгын ажил нарийн төвөгтэй бөгөөд илүү их ажиллагаатай гэж үздэг. Гэсэн хэдий ч үр өгөөжөө өгдөг.

Пассив хаусын давуу тал:

  • Засвар хийгдээгүй хуучин барилгатай харьцуулахад дулааны зардлыг 90 %-р хэмнэдэг
  • Байгаль орчинд ээлтэй: Уламжлалт барилгатай харьцуулбал жилд 4.000 кг-р бага хүлэмжийн хий ялгаруулдаг.  
  • Эрчим хүчний төлөвлөгдөөгүй үнийн өсөлтөд өртөхгүй
  • Байр, тог, усны зардал бага гардаг
  • Агаар, чийгийн хамгаалалтын тусламжтай барилгын насжилт урт 
  • Шохойжилт, давсжилт үүсэх нь бага (дулаалга зөв хийгдсэн үед)
  • Дулаалгын тусламжтай илүү сайн дуу тусгаарладаг
  • Халаалтын төхөөрөмж шаардлагагүй тул барилгын зардал хэмнэнэ
  • Зуух, түлшний шаардлагагүй 
  • Хана туургаар дулаан алдагдахгүй, салхи нэвт салхилахгүй
  • Гэрэл, гэгээ сайн нэвтэрнэ
  • Агааржуулалтын фильтерийн тусламжтай өрөөнүүдэд эрүүл агаар сэлгэх
  • Уур амьсгалыг хамгаалах идэвхтэй арга хэмжээ

Пассив хаусын сул тал:

  • Өндөр хөрөнгө оруулалт хийгдэж болзошгүй 
  • Өрөө тус бүр дэх дулаан агаарын урсгалыг нарийвчлан тохируулах
  • Өвөлдөө агаарын чийгшил харьцангуй бага
  • Зуны улиралд эсвэл олон зочидтой үед түргэн халдаг
  • Агааржуулалтын төхөөрөмж зогсоход цахилгаан тасалдахад хүргэдэг
  • Уг зарчмыг амжилтад хүргэхэд оршин суугчдын урам зориг чухал нөлөөлдөг 
  • Эрчим хүчний хэрэглээг тогтмол хянах нь туйлын хүсүүштэй зүйл
  • Агааржуулалтын төхөөрөмж угсрах үеэр алдаа гарах магадлал өндөр 

Эх сурвалж: Vorteil Passivhaus vs. Nachteile Passivhaus (energiesparen-im-haushalt.de)


Хамтрагч байгууллагууд