Pyramid mortar нь ижил төрлийн бүтээгдэхүүнээс наалдах чадвар маш сайн хагаралт үүсэгдэггүйгээрээ давуу талтай. Pyramid mortar нь хөөс болон тор наахад тохиромжтой бөгөөд грунт хэрэглэхгүй чулуут өнгөлгөө татаж болдгоороо давуу талтай.
Хэрэглэх заавар
Pyramid mortar 22 кг- аар савлагддаг ба бүтээгдэхүүнээ 3 саванд тэнцүү хувааж хийгээд тус бүр дээр нь 8.5кг цемент хийж усаар зуурна. Хөөс наах тохиолдолд арай өтгөн зуурна. Цементтэй хольж зуурч бэлэн болсон шавраараа 20мталбайг татна. Агаарын чийгшил 80%- иас их бороотой болон гадна температур 0 үед хэрэглэхийг хориглоно. Ижил төрлийн хар замаска хэрэглэсэн үед грунт түрхэж чулуут өнгөлгөөг хийнэ.