ДУЛААЛГЫН ЦОГЦ ШИЙДЭЛ




Дулаан алдагдаж буйг хэрхэн мэдэх вэ? 

Цанталт, мөстөлт, чийг  :

  • Хоол хийгээгүй үед гэрт чийгтэй байвал
  • Галласан ч 2-3 цагтаа хурдан хөрчихөөд байвал
  • Цахилгаан халаагуурын хэрэглээнээс үүдэлтэй төлбөр хэт өндөр гарч бвал
  • Цонх, хана хөлөрч цантаж байвал

Дулаалснаар үүсэх давуу талууд: 

  • Түлш цахилгааны хэрэглээ буурч ,эдийн засгийн хэмнэлт хийгдэнэ
  • Сууцны өнгө үзэмж сайжирч , үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ  нэмэгдэнэ
  • Дотор агаарын чанар сайжирч , эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөө буурна
  • Тав тух нэмэгдэнэ
  • Эрчим хүчний хэмнэлт бий болно .

Дулаалга  хийхэд тулгардаг асуудлууд :

  • Байшингийн аль хэсгээр хамгийн их дулаан алдаж байгааг мэддэггүй
  • Чанаргүй эсвэл буруу материал сонгодог
  • Стандарт, технологийн дагуу хийж чаддаггүй
  • Мэргэжлийн бус хүмүүсээр дулаалга хийлгэснээр цаг хугацаа , санхүүгийн хувьд хохирдог .

Шийдэл : 

  • Эрчим хүчний зөвлөхөөр техникийн үнэлгээ хийлгэж дулаан алдагдлын хэмжээг оновчтой зөв тодорхойлуулах
  • Байшингийн нөхцөлд тохируулан технологи , стандартын дагуу зөв дулаалах
  • Чанарын шаардлага хангасан материал ашиглах
  • Тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн бригадаар хийлгэх
  • Эрчим хүчний аудитийн дулаан хэмнэлтийн гэрчилгээ авах

Дулаан алдагдлын хэмжилт, цонх, дээвэр, хана , суурийн дулаалга хийх :  https://www.dulaalga.mn/home

 

  1. Дулаан алдагдлын энгийн болон камертай хэмжилт хийлгэх
  2. 3 давхар шилтэй дулаан хэмнэлттэй цонх суурилуулах     / https://www.shideprofiles.com/       VEKO WH 72 
  3. Дээврийн дулаалга
  • Эрдэс хөвөн
  • Чулуун хөвөн
  • Хонины ноос

     4.  Ханын гадна дулаалга 

          15 см EPS хавтан болон эрдэс хөвөн, гадна фасад сонголтоор / фасадны төрөл төмөр , хуванцар / 

    5. Суурийн дулаалга - 15 см XPS хавтанцараар дулаална. / гоёлын плитан өнгөлгөө/ 

    6. Дулаалга хийхэд тохиромжтой хугацаа : 

       4/15- 10/15    / ханын хөөсөн дулаалга  1/ 31 -  12/01 / 

        Дулаалга хийхэд тохиромжгүй хугацаа : 

       10,11,12,1 сарууд 

 Санамж: 1.2 метрээс дээш өндөртэй, дусаал дусдаггүй дээврийн дулаалгыг улирал харгалзахгүй  хийх    боломжтой

 

 

 


Хамтрагч байгууллагууд