Monarplan G - PVC мембран




PVC мембран нь ус тусгаарлах зориулалт бүхий шинэ төрлийн макромолекул пластик нэмэлт агуулсан, хэт ягаан туяаны хамгаалалттай, үл исэлдүүлэгч шинжтэй үндсэн түүхий эд Поливинил хлорид резин агуулсан бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүний тодорхойлолт

  • Өргөн: 2 м
  • Урт: 20 м
  • Зузаан: 1,5 мм
  • Өнгө: Цагаан


Бүтээгдэхүүний шинж чанар

  • Өндөр зэргийн суналттай, уян хатан чанартай учир төрөл бүрийн гадаргуутай барилгын угсралтанд хэрэглэнэ;
  • Өргөн хэмжээтэй учир жижиг хэмжээтэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад угсралт хийхэд хялбар, цаг хугацаа хэмнэх давуу талтай;
  • Ус чийгийг хялбархан ууршуулдаг;
  • Химийн урвалд ордоггүй, ургамлын үндэсний хамгаалалттай, удаан эдэлгээтэй;
  • Халуунд тэсвэртэй, хүйтэнд уян хатан чанараа алдахгүй;
  • Угсрахад аюулгүй;

Хэрэглэх хүрээ
Төрөл бүрийн барилга, граж, тагтны дээвэр, хана болон ногоон байгууламжийн ус тусгаарлалтанд ашиглана. ПВС мембран нь орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт технологи юм. Угсралтыг хийхдээ хоёр мембраныг хооронд нь халуунаар үлээгчээр үлээлгэн хайлуулж наадаг. Мембран нь далд болон ил угсрах гэсэн төрөлтэй бөгөөд ил угсралтыг цавуугаар наах аргаар, эсвэл механик бэхэлгээ хийж тогтоодог.

Далд угсралтын үзүүлэлтүүд
 

  • Янз бүрийн гадаргуутай бүх төрлийн ус тусгаарлалтанд тохиромжтой;
  • Гүйцэтгэхэд хялбар;
  • Угсралтын зардал багатай;
  • Өгөршилтөөс сайтар хамгаалагдсан;

Бүрэн-наамал угсралтын үзүүлэлтүүд

  • Нарийн төвөгтэй бүтэц бүхий дээвэрт ашиглах боломжтой;
  • Хөнгөн жинтэй;
  • Салхины ачааллыг даах чадвар сайтай;
  • Гоёмсог

ВЕБ ХОЛБООС   http://deever-tg.mn/


Хамтрагч байгууллагууд