БМҮС төвийн сургалтууд




                                 МБМҮХолбооны дэргэдэх БМҮС ХХК сургалтын төв

МБМҮХолбооны дэргэдэх БМҮйлдвэрлэлийн мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтын төв ажиллуулж байна. Тус төв нь хот, хөдөөгийн ажил олгогч байгууллага, халамжийн төвийг түшиглэн Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлээгүй залуучуудад мэргэжил олгох төслийн хүрээнд хамрагдаж ажиллахын зэрэгцээ БСШУЯ-ны Сургалт арга зүйн төв, НХХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтран модулийн сургалтын хөтөлбөрийг БМҮ-ийн мэргэжлийн чиглэлээр боловсруулан сургалтыг зохион байгуулж байна.

Тус төв нь

  • БМҮ тоног төхөөрөмжийн операторч, БМҮ-ийн тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин, дулаан боловсруулалтын зуухны доторлогоочин, галч, БМҮ-ийн чанарын хяналт зэрэг мэргэжлээр ажилчин бэлтгэнэ.
  • Сургалт нь онолын бролон үйлдвэрийн сургалт, дадлагын хичээлийг гишүүн байгууллагын үйлдвэрлэлийн баазыг түшиглэн явуулна.
  • Анхан шатны болон давтан сургалтаар мэргэжилтэй ажилчин бэлтгэж мэргэжил олгох  ба мэргэжлийн зэрэг ахиулна.
  • Сургалтын орчин үеийн дэвшилтэт технологи болон модуль сургалтын программ боловсруулан сургалтанд шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, ажиллаж байгаа үйлдвэрийг түшиглэн ажиллах чадвар эзэмших сурах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх чадамж бүхий мэргэжлийн ажилчин бэлтгэнэ.
  • Сургалтыг явуулахдаа олон жил ажилласан мэргэжил, оюуны өндөр чадавхи, туршлагатай ахмад болон шинэ системээр бэлтгэгдсэн залуу багш нарын ур чадвар дээр тулгуулан хичээлийг явуулна.
  • Сургалтандаа онолын хичээл заах кабинет байгуулан орчин үеийн техник тоноглол хэрэгслээр тоноглон сургалтын номын сангаар үйлчлэн сурагчдад гарын авлага, материалаар хангана.
  • Итгэмжлэгдсэн лабораторын үйл ажиллагаанд тулгуурлан чанарын хяналтын мэргэжилтнийг сургаж бэлтгэнэ.
  • Чанарын өндөр түвшинд сургалтыг явуулж, чадамжид суурилсан мэргэжлийн сургалтаар барилгын материал үйлдвэрлэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн ажилтан бэлтгэж гаргана.

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн асуудал хариуцсан

ажилтны мэргэшүүлэх сургалт 

Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 04-р сараас тус холбооноос үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй хамтран дараах сургалтуудыг байнга зохион байгуулна.

Хэрэгжүүлэх хуулийн заалт: Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17.1, 17.2, 17.4, 17.5 заалт

НЭГ. Барилгын материалын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт: Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тоот тушаалаар батлагдсан 40 цагийн /5 өдөр/ сургалтын хөтөлбөрөөр явагдана.

Сургалтанд хамрагдсан ажилтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”-н сертификат олгоно.

Энэ сургалт сард 1 удаа явагдах бөгөөд сургалтын төлбөр нь 280,000 төгрөг

ХОЁР. Нийт ажилтны ХАБЭА-н сургалт

Үйлдвэр аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудад нийт ажилтны сургалтын хөтөлбөрт тусгагдсан 14 цагийн /2 өдөр/ сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.

Сургалтын төлбөр нь ажиллагсдын тооноос хамааран нэг ажилтны сургалтын төлбөр 20,000-40,000 төгрөг байна.

Сургалтыг үйлдвэр дээр нь буюу холбооны дэргэдэх сургалтын төвд зохион байгуулна.

ГУРАВ. Барилгын материалын үйлдвэрүүд тусгай зөвшөөрөл олгох, сунгуулахад ХАБЭА-н ажилтан нь хүчин төгөлдөр сертификаттай, нийт ажилтнууд нь ХАБЭА-н нийт ажилтны сургалтын хөтөлбөрт хамрагдсан сертификаттай байна.

Үйлдвэрүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хууль, дүрэм зааврыг чанд мөрдөн аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэн осолгүй, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. 

МБМҮХОЛБОО

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү http://www.bmat.mn/s/13#


Хамтрагч байгууллагууд