Тогтвортой барилга гэж юу вэ?
Байгаль орчны тогтвортой хөгжил нь байгалийн нөөцийг үр өгөөжтэй ашиглан, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, үр шимийг урт хугацаанд хүртэх боломжийг бүрдүүлэн хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн суурь, хүний амьдралын чанарыг сайжруулах үндэс болно.
Тогтвортой барилга буюу "Пассив барилга" гэдэг нь амьдралын тав тухтай нөхцлийн дээд зэргээр маш бага эрчим хүчний хэрэглээгээр бүрдүүлсэн сууц юм.
"Тогтвортой барилга" гэсэн нэр томъёолол нь зөвхөн стандартыг тодорхойлж байгаагаас бус энэ нь барилга барих тусгай арга биш юм.
Түүнд хүрэх 5 үндсэн арга замыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Үүнд:
- Ер бусын өндөр дулаан тусгаарлалт буюу зузаан дулаалга
- Сайн тусгаарлалт бүхий гурван давхар шилтэй цонх
- Дулаан алдагдлын гүүргүй барилга
- Барилгын гадна бүрхүүлийн агаарын битүүмжлэл
- Өндөр үр ашигтай дулаан эргүүлэн ашиглагч бүхий тав тухтай агаар сэлгэлт.
Пассив барилгын давуу талууд
- Тав тухтай
Пассив сууцны сайтар дулаалга нь зүйрлэвээс өлгий бөгөөд сууцанд байгаа дулааныг гадагшлуулахгүйгээр барьж байдаг. Энэ нь дараах тав тухтай нөхцлийг бүрдүүлдэг.
- Өрөөний гадаргуунууд жигд дулаан байх
- Тогтвортой, жигд дотор агаарын нөхцлийгбүрдүүлэх
- Температурын хэлбэлзэлгүй, сийгэлтгүй байх
- Тогтвортой
- Хэмнэлттэй
- Шинэлэг
- Хүндрэлтэй бус
- Тов тодорхой
Олон улсын тогтвортой барилга "Пассив барилгын хүрээлэн"-ээс тогтвортой барилгын үндсэн суурь үзүүлэлтийг стандартаар дараах байдлаар тодорхойлсон байдаг юм.
- Барилгын халаалтад (эсвэл хөргөлт) жилд 15Квт цаг/м2 эсвэл халаалтын оргил ачаалал 10Вт/м2 байхаар шинэ барилгын халаалтын хүчин чадлыг Пассив барилгын төлөвлөлтийн багц (РНРР) программаар тооцон төлөвлөсөн байх.
- Ахуйн зориулалтай (халаалт халуун ус, цахилгаан г.м) анхдагч эрчим хүчний нийт хэрэгцээ жилд 120Квт цаг/м2 байх.
- "BLOWER GOOR" багажаар барилгын битүүмжлэлийг 50Па даралтаар хэмжин туршихад цагт 0,6 удаагаас ихгүй агаар сэлгэлтийн давтамж буюу агаарын алдагдалтай байх.
Цаашид эрчим хүчний хэмнэлттэй барилга нь пассив буюу тэг эрчим хүчний (Zero energy) болон нэмэх эрчим хүчний (PLUS energy) барилга гэсэн ангиллаар хөгжих юм.
-Хууль эрх зүйн орчин норм нормативын баримт бичиг
- "Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"
МУ-ын Засгийн газраас 1998 онд баталсан.
2. "Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр" УИХ-аас 2011 онд 2-р тогтоолоор баталсан.
3. УИХ-ын 2014 оны 06 сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор
- "Ногоон хөгжлийн бодлого"
- "Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө" тус тус баталсан.
4. 2016 оны 2 сард УИХ-ын тогтоолоор "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" батлагдсан.