ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж
2.1.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөн
ДЭЛГЭРЭНГҮЙ /files/1649999376_6258fe10eda69.pdf