Монголын өвөл хүйтэн бөгөөд идэр есийн тэсгим хүйтэн олон хоногоор үргэлжилдэг. Тиймээс байшин, орон сууцаа зөв дулаалах нь маш чухал юм. Энэ нь ялангуяа гэр хороололд оршин суудаг иргэдэд дулааны алдагдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэх хийгээд түүнд зарцуулдаг зардлыг бууруулж, агаарын бохирдлыг буруулахад нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой.
Тиймээс 11-р сарын сүүлчээр GIZ-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” (EEP) төсөл болон “Ур чадварыг хөгжүүлэх” (УЧХ) глобал төслүүд хамтран мэргэжлийн сургалтын байгууллагын 20 орчим оролцогчдод 5 өдрийн ажлын байран дээрх сургалт зохион байгуулав.
Сургалт Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй амины орон сууцны барилга дээр явагдаж, сургалтыг Герман, Монголын туршлагатай мэргэжилтнүүд удирдан явууллаа. Оролцогчид гадна фасадыг эрдэс хөвөнгөөр дулаалж, дээвэр болон барилгын суурийг дулаалах ур чадварыг эзэмшив.
Сургалтад оролцогчдод шаардлагатай материал, багаж хэрэгсэл, гарын авлагаар ханган ажиллав. Амжилттай зохион байгуулагдсан энэхүү сургалтад “ Ур чадварыг хөгжүүлэх” төслийн хамтрагч #Техник Технологийн Политехник Коллеж болон #Барилгын Политехник Коллеж хамтран ажилласан бөгөөд нийт оролцсон хүмүүст гэрчилгээ олгов.
Та бүхэнд агаар сэлгэлттэй гадна фасадын дулаалгыг амины орон сууцанд хэрхэн хийх зааврыг дараах зураглалаар хүргэж байна.
Тус зааварчилгааг “Дулаан шийдэл” төслөөс гаргасан “Барилгын дулаан хамгаалалтыг сайжруулах арга зам” номын тусламжтай хийв.
Дулаан тусгаарлалтын ажил хийгдэхийн өмнөх зураг
Дээвэр болон гадна фасадын ажлыг зэрэг эхлүүлсэн.
Дээвэр, адрын хөндийн дулаалга:
Эхлээд адрын хөндийн ул хэсгийг сайтар шүүрдэж, цэвэрлэсэн.
Ус, уур тусгаарлагч гялгар үе дэвсэж, битүүмжилсэн. Энэ үе нь ахуйн хэрэглээнээс гарч буй чийг, уурыг нэвчүүлж, дулаалгыг норгохоос сэргийлэх үүрэгтэй.
!!! Ус чийг тусгаарлагчийг 10 см ам даруулж, зөрүүлдэн дэвсэж, наалддаг туузаар нааж битүүмжилнэ.
Эрдэс хөвөнг дэвссэн.
!!! Эрдэс хөвөн дулаалгыг багадаа 20 см зузаан дэвсэнэ.
Эрдэс хөвөнг 2 үе давхарлаж дэвсээд, ус, уур тусгаарлагч амьсгалдаг цаасаар битүүмжилсэн.
Дулаалга норсон тохиолдолд дулаан тусгаарлах чадвараа алддаг тул яндан, дээвэрлүү нэвт гарсан хэсгийг сайн битүүмжилж өгнө.
!!! Тусгаарлагч амьсгалдаг цаасыг гялгар уут болон уур тусгаарлагчаар орлуулж үл болно.
Агаар сэлгэлттэй гадна фасадын дулаалга
Агаар сэлгэлттэй ханын дулаалгын үе ба гадна өнгөлгөөний үеийн хооронд агаарын урсгал үүсгэх зай гаргасан байдаг. Уг завсар дундуур үүсэх агаарын урсгал нь хөвөн дулаалгын материалд шингэсэн чийгийг хатааж, дулаалгын материалын насжилтын хугацааг уртасгах зориулалттай юм.
Дараах байшингийн гадна хананд агаар сэлгэлттэй дулаалга хийхийн тулд модон араг зангидан, эрдэс хөвөнгөөр дулаалах аргыг ашигласан. Ингэхдээ дараах технологийн дагуу ажилласан.
Дулаалах хананд хэмжилт, тэмдэглэгээ хийсэн (гадаргуу цэвэр, тэгш байх)
Тэмдэглэгээний дагуу брус модоор 60 см алхамтай босоо чиглэлд рам зангидсан
Зангидсан рам хоорондын завсар эрдэс хөвөнг суулгаж, нэгдүгээр үеийн дулаалга хийж өгсөн. Эрдэс хөвөн 60 см өргөнтэй бөгөөд, хоорондоо 58-55 см зайтай зангидсан брус модон рамд эрдэс хөвөнг суулгахад 2-5 см шахагдаж орно. Энэ нь модон араг ба дулаалгын хавтан хооронд зай үүсэхээс сэргийлэх зорилготой бөгөөд хананд байрших эрдэс хөвөнд суулт үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлдэг.
!!! Эрдэс хөвөнг нягтруулж, чигжиж болохгүй. Учир нь эрдэс хөвөнгийн олон давхарга завсар агаар байх бөгөөд тус агаар нь дулаан тусгаарлах гол үүргийг гүйцэтгэдэг.
!!! Дулааны гүүр үүсэхээс сэргийлж цонхны хүрээг 2см давуулж тасралтгүй дулаална.
Брус модон арагийн хоёрдугаар үеийг хөндлөн чиглэлд зангидаж, эрдэс хөвөнг суулгаж өгсөн. Энэ нь нэгдүгээр үеийн бэхэлгээ болон хоёрдугаар үеийн араг болно.
Брус модон арагийн гуравдугаар үеийг босоо чиглэлд угсарч, эрдэс хөвөнг суулгаж өгсөн. Энэ нь хоёрдугаар үеийн бэхэлгээ болон гуравдугаар үеийн араг болж өгдөг.
3-р үеийн дулаалгыг хийхдээ мөн адил эрдэс хөвөн дулаалгыг 2-5см орчим модон аргийн ар талаар суулгаж өгнө. Брус мод ба эрдэс хөвөн хооронд, түүнчлэн эрдэс хөвөн хоорондын уулзварт зай завсар гаргалгүй угсрахыг анхаарна.
3-р үеийг хийснээр нийт дулаалгын зузаан 15 см болно.
Түүнчлэн байшингийн суурийг Пеноплекс XPS хавтангаар тусгаарласан.
Ингэхдээ ус чийгээс хамгаалах түрхлэг түрхэж, хавтанг наан, хананд 5см нэвтрэхээр хадаж тогтооно.
(Гадаа хүйтэн байсан тул суурийн дулаан тусгаарлалтад гадна өнгөлгөөг хийх боломжгүй байсан. )
3 үеийн модон араг зангидаж, эрдэс хөвөнгөөр дулаалсан гадна фасадыг ус, чийг тусгаарлах амьсгалдаг цаасаар (Tyvek) дулаалгын материалын гадна талаас бүтээж, босоо бэхлэгдсэн брус модонд үдэгч багажаар бэхэлсэн.
!!! Амьсгалдаг цаасыг босоо чиглэлд тогтооход 10 см ам дарж зөрүүлдэж тогтооно. Харин хөндлөн чиглэлд дээд тал нь гадна талдаа байрлахаар, 15 см ам дарж, зөрүүлэн тогтооно.
!!! Шугам хоолой, цахилгаан кабель, агааржуулалтын нүх дулаалгыг нэвтлэн гарсан хэсгийг наалддаг туузаар сайтар битүүмжилнэ. 10 см зайтай байхаар бэхэлбэл зохино. Хадаасны тэлэгчийн өрмийг тэлэгчтэй өрмөөр гаргана. Өрмийн хошууны голч хадаасны тэлэгчийн хэмжээтэй ижил байх хэрэгтэй. Агаарын үеийг хийх үед ханын тэгшилгээг гаргах нь илүү хялбар үр дүнтэй байдаг.
Агаар сэлгэлтийн үе үүсгэсэн
Амьсгалдаг цаасаар бүрсний дараа 3-р үеийн брус модон дээр хоорондоо 60 см зайтай, босоо чиглэлд брус араг угсарсан. Энэ нь амьсгалдаг цаас болон гадна фасад хооронд агаарын үе үүсгэж дулаалгын материалыг хатаах зориулалттай.
!!! Агаар сэлгэлтийн зайг шувуу, мэрэгч орохооргүй жижиг хийх бөгөөд том зайтай тохиолдолд нэмэлтээр тор хийх хэрэгтэй.
Гадна өнгөлгөө
Агаар сэлгэлтийн үеийн брус модон араг дээр гадна өнгөлгөөний сайтангийг технологийн дагуу бэхэлж өгсөн.
!!! Хавтанг угсрахдаа ханын дээд болон доод хэсэгт 5 мм хэмжээтэй агаар сэлгэх нээлхий гаргана.