Дулаан шийдэл төсөл




Дулаан шийдэл төсөл нь 2018 оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой хэрэгжиж байна. Төслийн хүрээнд барилгын БЖДБ-үүдийг дэмжин, мэргэжлийн дулаалгын бригад болгон сургаж, хэрэглэгчдэд дулаалга хийх ногоон зээлд хамрагдах боломжийг санхүүгийн байгууллагуудтай хамтран нээлээ. Мөн түүнчлэн, дулаалгын зах зээлийн системийг хөгжүүлж, чанарын өндөр түвшинд, стандарт технологийн дагуу дулаалгын шийдлийг хийж гүйцэтгэх нийлүүлэгч талыг хэрэглэгчтэй холбон ажиллаж байна. Уг төслийг Жэрэс ОУТББ нь ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Пипл Ин Нийд ОУТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүйг дараах линкээс хүлээж авна уу. 

Төслийн хүрээнд дулаалгын цогц шийдлийг та бүхэнд санал болгодог бөгөөд Та байшингийнхаа дулаан алдагдлыг тооцоолохыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрнэ үү! 

Тооцоолуур - Dulaalga.mn >>>

Харин дулаан алдаж буй эсэхийг мэдэхийг хүсвэл дараах холбоосоор орж үзнэ үү.

Төслийн тухай - Dulaalga.mn >>>


Хамтрагч байгууллагууд