Нарны зайн дулаан үүсгүүр




Барилгын техникт нарны энергийг дулааны энергид хувиргах зорилгоор нарны зайн дулаан үүсгүүрийг ашигладаг. Үүссэн дулаанаар хэрэглээний усыг (цэвэр ус) халаах болон өрөөний халаалтыг дэмжинэ. 

Нарны коллектор бүхий байгууламж

Нарны зайн дулаан үүсгүүр нь ихэвчлэн дараах эд ангиудаас бүрдэнэ. 

Коллектор: Энэ нь нарны дулааныг шингээж, дулаан дамжуулах урсгалыг халаана. Нарны хавтгай коллектор болон вакум хоолой коллектор хооронд ялгаа бий. Вакум коллектрууд нэгж талбайд илүү өндөр градусаар халдаг. Гэхдээ зардал өндөр байдаг. 

Нарны дулааны урсгал: Коллектрын дулаан дамжуулах шингэний тусламжтай дулааныг шингээж, нөөцлөх танканд нөөцлөгдөнө. 

Нарны станц: Манай өргөрөгт давамгайлдаг нарны битүү хэлхээнд нарны хэлхээний дулааны шингэнийг насосоор дамжуулдаг. Удирдлагыг ихэвчлэн температурын зөрүүгээр тохируулна. 

Нөөцлөх танк: Шууд хэрэглэгдэхгүй, үүссэн дулааныг хадгалах, янз бүрийн хэмжээ бүхий, дулааныг их хэмжээгээр тусгаарлагч сав.  Цэвэр усны төхөөрөмжид нөөцлөх танк шууд цэвэр усаар дүүргэгддэг. Нөөцлөгч танкны доод хэсэг нарны хэлхээнээс бий болсон дулаан солилцооны тусламжтай хална. Харин дээд хэсэгт нь  халаах зууханд (бойлер) холбогдсон байна. Нэг айлын амины орон сууцанд 300-400 л  багтаамжтай нөөцийн танк тохиромжтой. Өрөөний халаалтыг дэмжих зориулалттай төхөөрөмжийн нөөцийн танкны эзлэхүүн харьцангуй том буюу 700-800 l байхыг зөвлөдөг. Тус нөөцийн танкаар доод хэсгийн нарны хэлхээгээр халсан ус болон дээд талын халаалтын зуухаар халсан халаалтын хэлхээний ус дамжин урсдаг.  Энэхүү танканд хэрэглээний усыг халаадаг дахин нэг жижгэвтэр танк байрлана.  (Хосмог танкны систем).

Төхөөрөмжийн овор хэмжээ

4 гишүүнтэй өрхийн халуун ус бэлтгэхэд 300 л багтаамжтай танк тохиромжтой бөгөөд коллектрын талбай 4-5м байна. 6 хүртэлх ам бүлтэй айл өрхийн энгийн усны хэрэглээг хангахад 400 л нарны танк, коллекрын талбай 6 - 8 м2 байх буюу жилийн 70 орчим хувийн усыг халаана. 

Нэмэлтээр өрөөний халаалт зориулалт бүхий нарны төхөөрөмжийн нөөцийн танк багадаа 700 л багтаамжтай байна. Энэ тохиолдолд коллектрын эзлэх талбай 9 - 12 м2 байна.

Эдийн засгийн үр ашиг, зардал

Өнгөрсөн хэдэн жилүүдэд нарны зайн төхөөрөмжийн үнэ илт буурсан. Үүний зэрэгцээ төхөөрөмжийн гүйцэтгэлийн чадвар сайжирсан. Шатахуун түлшний үнэ тогтмол өсөж байгаатай холбогдуулан нарны зайн дулаан үүсгүүрийн эдийн засгийн үр ашиг сайжирч байна. Нэг айлын цэвэр ус халаах төхөөрөмжид суурилуулалтын зардлыг оруулан, НӨАТ-тэй тооцвол  ойролцоогоор 5.000 EUR болно. Үүнд 625 € дэмжлэг улсаас олгогдоно. Жилд 250л халаалтын тос хэмнэдэг, төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 20 жил байх, газрын тосны үнэ жилд 7%-аар өснө гэж үзэн, эхний жилд газрын тосны үнэ 0,50 л/евро байхаар дараах жишээг тооцож харуулав. 

Төхөөрөмжийн зардал

5.000 EUR

+ Ажиллагаа, засварын зардал

500 EUR

- Улсаас авах дэмжлэг

625 EUR

- 7% -н өсөлттэй эрчим хүчний хэмнэлтийн зардал 

5. 483 EUR

= Илүү ашиг

608 EUR


Хамтрагч байгууллагууд