УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН НҮҮРСНИЙ ҮНСНИЙ ШИНЖ ЧАНАР, АШИГЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА




Товч агуулга: Улаанбаатар хотын гэр хороололд хэрэглэгдэж байгаа зарим ордын
нүүрснээс гарч буй үнсний химийн найрлага, дагалдах элемент, цацраг идэвхи болон эрдэс
бүрдлийн судалгааг нарийвчлан явуулав. Судалгаанд Налайх, Багануурын ордын хоёр
төрлийн нүүрсийг ердийн болон бүрэн шаталттай төслийн гэсэн хоёр төрлийн зууханд
шатааж гаргасан үнсийг ашиглав. Бэлдсэн үнсний шатаалтын хорогдол нь 8.90-14.07%-
ийн хооронд хэлбэлзэж байв. Рентгенфлуоросцентийн (XRF) судалгаагаар Налайх,
Багануурын нүүрсний үнс нь С ангиллын буюу лигнит нүүрсний үнс болох нь тогтоогдсон.
Судалгаанд авсан хаягдал үнсүүд дэх Калий, Торийн изотопын идэвхжлийн хэмжээ дэлхийн
дунджаас бага байсан боловч Радийн изотопын идэвхжлийн хэмжээ өндөр байв. Үнсний 98
хүртэлх хувийн ширхэглэл нь 73 микроноос том хэмжээтэй байсан. Үнсний голлох эрдсүүд
нь кварц (SiO2), шохой (CaCO3), aнгидрит (CaSO4) болохыг рентгендифрактометрийн
(XRD) судалгаагаар тогтоолоо. Үнсэнд Метилен хөх (66мг/г) болон Иодыг (3.06 %)
шингээх замаар шингээлтийн багтаамж тодорхойлов.
Түлхүүр үг: Зуух, хаягдал үнс, ширхэглэлийн бүрэлдэхүүн, шингээлтийн багтаамж

ДЭЛГЭРЭНГҮЙ /files/1655955075_62b3de83c8da4.pdf


Хамтрагч байгууллагууд