ХААН БАНК - НОГООН ЗЭЭЛ




ХААН Банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эко хэрэглээг дэмжих зорилгоор олгогдох Ногоон зээлийг нэвтрүүллээ. Харилцагч та Ногоон зээлийг таатай нөхцөлөөр шуурхай судлуулан аваарай. Энэхүү зээл нь ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтэй иргэдэд олгогдоно.

ХААН БАНК   -  Ногоон зээл  энэ холбоосоор орно уу https://www.khanbank.com/mn/personal/product/317

                       Хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээл  энд https://www.khanbank.com/mn/personal/product/406

ДАВУУ ТАЛ :

  • Харилцагч таны эко хэрэглээг дэмжнэ;
  • Харилцагч та байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн сонгосноор агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна;
  • Зээлийн уян хатан таатай нөхцөл;
  • Бага хүүгээр, урт хугацаатай зээл авах боломжтой.

ТАВИГДАХ ШААРДЛАГА :

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;
  • Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэхийг авсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын лавлагаа;
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Бусад орлогыг тодорхойлох баримт;
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
  • Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ;
  • Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл;
  • Бусад.

НӨХЦӨЛ : 

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛТӨГРӨГ
Зээлийн хэмжээ:20 сая хүртэл төгрөг
Зээлийн хугацаа:30 хүртэл сар  
 
Зээлийн хүү* /жилийн/:14.4%
Урьдчилгаа төлбөр:0%
Зээлийн өргөдлийн хураамж:0 төгрөг
Зээл олгох үйлчилгээний шимтгэл: /Олгосон зээлийн дүнгийн/1% буюу 1.5 сая төгрөг. Доод хэмжээ 1000 төгрөг.

*Зээлийн бодит өртөг (жилээр): 18.78% - 19.47%

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээл нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээл юм. Та дараах зүйлсийг ХААН Банктай хамтран ажилладаг гэрээт байгууллагуудаас худалдан авч суурилуулахад энэхүү зээл олгогдоно. Үүнд: 

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур
  • Стандартын шаардлага хангасан сайжруулсан гэрийн зуух
  • Стандартын шаардлага хангасан жорлон
  • Гэр, байшингийн дулаалга
  • 100% цахилгаан автомашин
  • Цахилгаан мотоцикл
  • Цахилгаан скүтер
  • Унадаг дугуй
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж
  • НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга 
  • Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж 
  • Амины орон сууцны цэвэрлэх байгууламж 

Хамтрагч байгууллагууд