БАРИЛГЫН ДУЛААН ХАМГААЛАЛТ НОРМ, ДҮРЭМ




МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

БАРИЛГЫН ДУЛААН ХАМГААЛАЛТ

THERMAL PERFORMANCE OF BUILDING

 

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

1.1. Энэхүү барилгын норм, дүрмийг дотор агаарын тодорхой температур, чийглэгийн горим барих шаардлагатай шинээр барих, шинэчлэн засварлах орон сууц, олон нийт, үйлдвэр, хөдөө аж ахуйн ба 50м2-аас их талбайтай агуулахын барилга байгууламжийн (цаашид барилга гэх) дулаан хамгаалалтыг төлөвлөхөд мөрдөнө.

Барилгын норм, дүрмийг дараах барилгын дулаан хамгаалалтад мөрдөхгүй. Үүнд:

  • түр хугацаагаар (7 хоногт 3 өдрөөс бага) эсвэл улирлын чанартай (жилд тасралтгүй 3 сараас бага) халаах орон сууц болон олон нийтийн барилга;
  • халаалтын хоёр улирлаас бага хугацаанд ашиглах түр барилга;
  • хүлэмж ба хөргөлтийн барилга;
  • олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу соёлын өвд бүртгэгдсэн (түүхийн ба соёлын дурсгалт) барилга байгууламж;
  • трансформаторын дэд станц, халаалтын систем шаардлагагүй дэд бүтцийн барилга.

Дээр дурдсан барилгуудын дулаан хамгаалалтын түвшнийг холбогдох норм, дүрмийн дагуу тогтоох ба боломжгүй тохиолдолд эрүүл ахуйн нормыг баримтлан тогтооно.

1.2. Энэхүү барилгын норм, дүрмийг архитектур, түүхийн ач холбогдол бүхий барилга шинээр барих, сэргээн засварлах тохиолдолд түүхийн үнэлэмжийг харгалзан түүх, соёлын үнэт өвийг хамгаалах эрх бүхий байгууллагатай зөвшилцөн, холбогдох шийдвэрийг үндэслэн мөрдөнө.

ДЭЛГЭРЭНГҮЙ  /files/1655959203_62b3eea32cba5.pdf


Хамтрагч байгууллагууд