Монголын анхны дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэр




Пирамид Индастри ХХК нь 1996 онд Монголд анх удаа барилгын дулаалгын материал болох хөөсөнцөр хавтанг үйлдвэрлэж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл төрөл бүрийн шахалттай, галд тэсвэртэй, хатуулаг хөөсөнцөр хавтанг технологи болон чанарын өндөр төвшинд үйлдвэрлэн дотоодыг хугацаанд нийлүүлж байна. 2011 онд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг суурилуулснаар хоногт 600 м3 жилд 180000 м3 дулаалгын EPS хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Барилгын гадна фасад хийхэд дулаан алдагдлыг бууруулах, хийх явцыг түргэтгэх зорилгоор ховил татах машинаар нэмэлт зүсэлт хийх болон цонхны хүрээ, багана, бүхий л төрлийн лого, гоёл зэргийг 3D машинаар зүсэж байна.

Дулаалгын хөөсөнцөр хавтангийн давуу тал

Манай орон шиг эрс тэс цаг ууртай нөхцөлд барилгын дулаалгын материалыг зөв сонгох нь маш чухал бөгөөд үүнээс хамааран цахилгаан зарцуулалт, халаалтын хэрэглээний төвшин эрс ялгаатай байдаг. Үүнтэй холбоотойгоор EPS дулаалгын хөөсөнцөр хавтанг манай оронд 2000 оны эхэн үеэс барилгын гадна фасадны дулаалгын зориулалтаар өргөнөөр ашиглаж эхэлсэн. EPS полистрол хавтанг ашиглах нь дулаан алдагдлыг бууруулж улмаар цахилгаан болон халаалтын ашиглалтын хэмжээг 40-50% бууруулдгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Доорх зурагт барилгын материалын бусад материалтай дулаан тусгаарлах үзүүлэлтийг харьцуулан үзүүлэв. 

  • Хамгийн өндөр нягттай
  • Галын шаталтыг дэмждэггүй тусгай нэмэлт бодистой
  • Хүссэн хэмжээгээрээ зүсүүлж авах боломжтой
  • Үйлдвэрлэлийн өндөр хүчин чадалтай
  • Дулаан алдагдалгүй ам дарах ховилтой
  • MNS EN 13163: 2011 стандартаар үйлдвэрлэгдсэн
  • Хана тааз шаланд хэрэглэгдэх арван төрлийн нягттай үйлдвэрлэгддэг
  • Шуурхай хүргэлттэй
  • Ус чийгэнд тэсвэртэй
  • Гаж нөлөөгүй

ВЕБ ХОЛБООС https://pyramidindustry.barilga.mn/


Хамтрагч байгууллагууд