МАСС БЕТОН




                                                           МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ
                                                                             МАСС БЕТОН
                                                                          MASS CONCRETE


                                                                            1. Зорилго
Энэхүү барилгын дүрэм нь ердийн цутгах аргаар гүйцэтгэх масс бетоны ажилд цементийн гидратацийн урвалаас ялгарах дулааны хэмжээг бууруулах, эзлэхүүний өөрчлөлтөөс шалтгаалсан ан цавыг багасгах зэрэг техникийн арга хэмжээг санал болгох, гүйцэтгэлийн үеийн чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, мөн масс бетон бүтээцийн ашиглалтын үеийн шинжилгээг гүйцэтгэхэд зориулагдав.


                                                                        2 .Хамрах хүрээ
Элементийн хэмжээ, захын нөхцөл, хольцын найрлага болон температур, дотоод орчин зэрэг хүчин зүйлийн нийлэмж нь цементийн гидратацийн урвалын үед бат бэхээс давсан температурын хүчдэл үүсгэх, ан цав бий болгох, хортой химийн урвал явагдах нөхцөлийг бүрдүүлэх, удаан хугацаанд бат бэхийг сулруулах зэргээр бетоны шинж чанарт сөргөөр нөлөөлж болохуйц том овор хэмжээний бүтээцийг масс бетон гэнэ.
Тухайн дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр барьж буй инженерийн хийцтэй бүх төрлийн барилга, байгууламжийн 80см болон түүнээс илүү зузаантай цутгамал бетон ба төмөрбетоны зураг төсөл зохиох, материал үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, шалгаж хүлээн авахад хэрэглэнэ. Мөн 80см-с бага зузаантай боловч масс бетоны тодорхойлолтыг хангаж буй бетон ба төмөрбетон бүтээцэд хэрэглэж болно.
3 Норматив эшлэл
MNS EN 14216 Дулаан ялгаруулалт хэт багатай, тусгай зориулалтын цемент
MNS GB 175 Өргөн хэрэглээний портландцемент
MNS 0974 Портландцемент
MNS 6469:2014 Бетонд хэрэглэх дулааны цахилгаан станцын шүүлтүүрийн үнс
MNS 0346:2000 Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга
MNS 390:1998 Барилгын ажилд хэрэглэх хайрга”; MNS 392:1998 “Барилга, байгууламжийн ажилд хэрэглэх элс

ДЭЛГЭРЭНГҮЙ /files/1658196853_62d6137552ec7.pdf


Хамтрагч байгууллагууд