Ногоон барилга




Ногоон барилга гэдэг нь архитектурын салбарт сүүлийн үед бий болж буй чиг хандлага бөгөөд хүрээлэн буй орчинд ямар ч хоргүй, цахилгаан эрчим хүчний хэрэглээ бага, экологид ээлтэй барилга байгууламж юм. Ногоон барилга нийгэмд ашиг тустай төдийгүй яваандаа барилга байгууламжид тавих гол шалгуур үзүүлэлт, стандарт болох аж. 

Ногоон барилга нь барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг.

дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж үзнэ үү  /files/1649729574_6254e026c6772.pdf


Хамтрагч байгууллагууд