Судалгаанууд




https://fb.watch/9MbAQ0ZAVu/

Ногоон барилгын төслийг хэрэгжүүлэхэд холбогдох судалгаа хэрэгтэй. Үүний тулд доорх шаардлагатай мэдээлэлүүдийг цуглуулах шаардлагатай. Үүнд:

  • Ногоон барилгад шаардлагатай орон зайн төрлүүд • Эдгээр орон зайд шаардлагатай талбай
  • Барилгад явагдах үйл ажиллагаанд шаардлагатай (функц) орон зайн нийтлэг харилцаа хамаарал 
  •  Барилгын давхрын харьцаа 
  • Тухайн барилгын нэгж талбайн үнэ 
  •  Тухайн барилгын ерөнхий төлөвлөгөөний шаардлага 
  • Бүс нутгийн асуудалд нөлөөлөх нөхцөл 
  •  Техникийн, механихийн, цахилгааны, халаалтын болон бусад онцгой шаардлага

Дээрх судалгааны ном хэвлэх, баригдах барилгын байгуулалтын шинжлэх, зөвлөх экспертүүд болон барилгын томсгосон төсвөөс бүрдүүлж авна.                           

Шаардлагатай мэдээлэл цуглуулах

Төсвийн хүрээнд тавьсан зорилго зорилтууд дээрээ үндэслээд шаардагдах материалуудыг багцлан тодорхойлж судална. 

Үүнд:

  • Барилга байгууламжийн ашиглалт, барилгад явагдах үйл ажиллагаа, хуваарийг тодорхойлох 
  •  Тухайн барилгын төслийн үйл ажиллагаанд ямар тоны төхөөрөмж хэрэгтэй болохыг болон хэмжээг тодорхойлох 
  •  Ирээдүйд ямар үйл ажиллагаа төлөвлөж байгааг тодорхойлох 
  • Тухайн үйл ажиллагаанд шаардлагатай орон зайн ямар шалгуур байна 
  • Архитектурын хөтөлбөрт нөлөөлөх бусад ямар шалгуур байх. Байгалийн гэрэлтүүлэг, акустик хөдөлгөөний холболт гэх мэт 
  •  Эрчим хүчний ашиглалт, шаардлага ямар байх 
  • Ерөнхий төлөвлөгөөний судалгаа 

Ерөнхий төлөвлөгөөний судалгаа нь барилгын төлөвлөлтөнд үргэлж нөлөөлдөг. Үүнд: 

  • Хууль ёсны баримт бичиг 
  • Байр зүйн зураг 
  • Барилга баригдах талбайн талбай 
  • Байгаль цаг уурын үзүүлэлтүүд.

Хамтрагч байгууллагууд