ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ / ХАС БАНК /




 

ХАС БАНК  энэ холбоосоор орно уу https://www.xacbank.mn/product/1142

Халаалтын зардлыг 20-80% хэмнэх боломжтой, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийг санал болгож байна. 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ

 

НӨХЦӨЛ
 
ХАСБАНКНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ ЗЭЭЛ  
 
Зээлийн хэмжээ
 

120 сая төг. хүртэл 

 

Дээд хугацаа
 
180 сар
 
Доод хугацаа
 
12 сар
 
Жилийн хүү
 
12%
 
Зээл хүсэгчээс төлөх урьдчилгаа төлбөр
 

20%

 

Байршил
 

Хязгаарлалтгүй

 

АОС-ны талбай, м2
 

Хязгаарлалтгүй

 

Өргөдлийн хураамж:
 
0 төг.
 
Зээлийн үйлчилгээний шимтгэл
 
Урьдчилгаа (25-40%) - 1%
Урьдчилгаа (40-50%) - 0.5%    
Урьдчилгаа 50% - 0%
 

Мөн хөндлөнгийн аудитор таны сууцны эрчим хүчний хэмнэлтийг хэмжиж, баталгаажуулах бөгөөд аудиторын зардлыг /төсөвт өртгийн 2%/ ХасБанк төлнө.

ЗОРИУЛАЛТ

  • Төслийн шалгуур хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах зорилгоор энэхүү зээлд хамрагдах боломжтой.
  • Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэж буй амины орон сууцыг төслийн шалгуур хангасан, чанартай, туршлагатай барилгын компаниуд батлагдсан зураг, төсвийн дагуу барьж өгөх болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Цахим үнэмлэх;
  • 3х4 хэмжээний цээж зураг;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Газрын гэрчилгээ;
  • Хөдөлмөрийн гэрээ;
  • Ажил олгогч байгууллагын тодорхойлолт /тодорхойлолтын маягтыг ХасБанкнаас авах/
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Бизнесийн орлоготой харилцагч нарын хувьд 5, 6-д дурдсан бичиг баримт шаардахгүй. Өрхийн болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг /банкны дансны хуулгууд/;
  • Урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн баримт;
  • Зээлтэй тохиолдолд идэвхтэй бүх зээлийн гэрээ.

*Хэрэв та зээлд хамрагдах боломжтой эсэх болон хэдэн төгрөгний зээл авах боломжтой болохоо урьдчилан тооцоолуулах бол Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа (ТҮЦ машин) авч өөрт ойр байрлах ХасБанкны салбарт хандана уу. 

 


Хамтрагч байгууллагууд