“Байшин үйлдвэрлэх комбинат-1” /“БҮК-1”/




Үндэслэл: 

Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2010 оны 36-р тогтоол, 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын 2012 оны “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” батлах тухай 171 дүгээр тогтоол, “Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн газрын 180 дугаар тогтоолын дагуу Үндэсний хэмжээний барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг бий болгох, Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажлын байр бий болгох, Агаар, хөрсний бохирдлоор дэлхийн хотуудын жагсаалтанд сүүл мушгиж байгаа Улаанбаатар хотын нийт бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхөөс үүсч байгаа бөгөөд хотын оршин суугчид болоод бидний хойч ирээдүй болсон хүүхэд, багачуудын зүй бус нас баралтын 20 орчим хувь нь агаар, хөрсний бохирдлоос үүссэн амьсгалын замын болон хорт хавдрын өвчлөлөөс шалтгаалж байгаа зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, 

Зорилго: 

Дэлхийн хэмжээний шинэ дэвшилтэт технологи бүхий хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, орчин үеийн бүрэн автомат үйлдвэр барьж байгуулснаар барилгын салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх, Улаанбаатар хот болон бусад суурийн газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, эко ногоон хот бий болгон хөгжүүлэх, Ойрын ирээдүйд Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг арилгах, бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулан, орчин дэвшилтэт хот барьж байгуулах, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах чиглэлээр Монгол улсаас дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх. 

Агуулга, үйл ажиллагаа: 

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэр нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд “Эрэл” ХХК-ийн хашаанд 20 га газрыг эзэлж байрладаг. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” нь барилгын гол материал болох ханын хавтан, хучилтын хавтангууд болон дам нуруу багануудыг өвөл зуны аль ч улиралд үйлдвэрлэн боломжтой. Барилга барихад шаардлагатай бүх төрлийн барилгын хийц эдлэл, төмөр бетонон эдлэл, бүтээцүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ. Евро стандартын чанарын шаардлагыг хангасан барилгын материалын иж бүрэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг анхны үйлдвэр болох юм. Хуучин “Байшин үйлдвэрлэх комбинат-1” нь 1963 онд байгуулагдсан ба тус үйлдвэрийн ОХУ-ын техник, технологийг шинэчлэн дэлхийд тэргүүлэх Герман улсын бүрэн автомат, дэвшилтэт, байгальд ээлтэй тоног төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэлийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэлийг хангуулсан болно. 2 Байшин Үйлдвэрлэх Коминатын ажиллах ерөнхий зарчим нь бүгд адил бөнөөл байшингийн гадна болон дотор хана, шал, таазыг тодорхой хэмжээгээр цутгаж хатаагаад барилгын талбайд хүргэн хооронд нь холбож гагнан угсардаг. Энэ нь одоогийн өргөнө ашиглаж байгаа бүрэн цутгамал байшин барихтай ижил бөгөөд цутгамал байшингийн хувьд талбай дээр нь шууд цутгадаг. Байшин Үйлдвэрлэх Комбинатын хувьд деталиудыг чанарын шаардлага хангасан, зориулалтын орчинд цутган хатааж бэлтгэдэг тул чанарын хувьд харьцангуй өндөр байдаг. Учир нь цутгамал байшинг цутгасны дараа 28 орчим хоногийн дараа бэхжилтээ бүрэн авдаг бөгөөд энэхүү хугацааг богиносгохын тулд химийн нэмэлт бодис ихээр ашигладаг. Харин Байшин Үйлдвэрлэх Комбинат нь хийц эдлэлээ уураар хатаадаг учир түргэн хугацаанд бэхжилтийг авахаас гадна эрүүл мэндэд хортой химийн нэмэлт бодис ашигладаггүйгээрээ давуу талтай. Үйлдвэр нь дараах ерөнхий 4 төрлийн бүтээгдэхүүнийг төрөл бүрийн хэмжээтэйгээр захиалагчдын хүссэн чанар, стандартын дагуу үйлдвэрлэнэ. 1. Төмөр бетон гадна хана үйлдвэрлэх /Конвейрэн/ 2. Урьдчилан хүчитгэсэн нүхт хавтан үйлдвэрлэх /Конвейрэн/ 3. Төмөр бетон дотор хана үйлдвэрлэх /Кассетан/ 4. Төмөр бетон дам нуруу үйлдвэрлэх /Агрегат-Стенд/ Тус үйлдвэр нь 3 ээлжээр 250,000 мянган м.кв орчим талбайтай орон сууц, соёл олон нийтийн барилга, батлагдсан хот төлөвлөлтийн зургаар иж бүрэн орчин үеийн хот тосгон барих бүх төрлийн барилгын төмөр бетон хийц эдлэлийг бүх төрлөөр үйлдвэрлэх боломжтой юм. Ийнхүү 3 ээлжээр ажиллахад нийт 310 орчим хүн ажиллах бөгөөд үүнээс 280 нь үйлдвэрийн ажилчид, 40 гаруй нь удирдлага, санхүү, борлуулалтын ажилтан байна. Нэг орон сууцны дундаж талбай 50 м.кв гэж үзвэл жилдээ дунджаар 5000 айлын орон сууцны иж бүрэн төмөр бетон эдлэл үйлдвэрлэх боломжтой. 

Ач холбогдол, үр дүн: 

Төрийн бодлогоор Хот суурин газрын байгаль орчны доройтлыг цогцоор нь шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр 2012 оноос батлан хэрэгжүүлэх шатандаа явж байгаа хэдий ч хараахан үр дүн гараагүй өнөөдрийг хүрч байна. “Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” үйлдвэр нь өнгөрсөн зууны Улаанбаатар хотыг барьж байгуулсан түүхтэй ба Герман улсын тоног төхөөрөмжөөр шинэчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, соёл, олон нийтийн барилгыг иж бүрэн цогцоор нь олон улсын евро стандартын дагуу, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт технологиор, барилгын салбарын орчин үеийн стандартын шаардлагыг иж бүрэн хангасан, өвөл зуны альч үед улирал харгалзахгүй ажиллах, гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийн орон сууцны хэрэгцээ шаардлагыг хангаж, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, Үндэсний ногоон үйлдвэрлэл бүхий Засгийн газрын тэргүүлэх ач холбогдолтой төсөл юм. Бодлогын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг дэмжсэнээр дараах эдийн засгийн болон байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд бодит үр дүн гарна. 3 1. Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг цогцоор шийдэх арга зам нь гэр хорооллыг дахин төлөвлөх буюу орон сууцжуулах төгс шийдэл юм. “БҮК-1” үйлдвэр ашиглалтад орж үйлдвэрлэл эхэлснээр жилд 250,000 мянган м.кв талбайтай орон сууцыг үйлдвэрлэж жилдээ 5000 айл өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой. 2. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын EBAWE компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр дэлхийн хэмжээнд салбартаа тэргүүлэх шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлснээр барилгын салбарт шинэ стандарт тогтоож, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн автоматчилж, бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдарна. 3. Эдийн засагт үр өгөөжтэй, эцсийн хэрэглэгчид Орон сууцны үнэ, барилгын материалын үнэ одоогийн зах зээлийн ханшнаас 40 хувь хямд нийлүүлэгдэх бөгөөд инфляцад эерэг нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. 4. Үйлдвэр ашиглалтад орсноор импортоор орж ирэх барилгын материалын хэрэглээ багасах, материалын үнэ вальютын ханшийн зөрүүгээс үүдэн барилгын салбарт ханшийн тогтворгүй байдал үүсэж, улмаар гэр хорооллыг орон сууцжуулах боломжгүй нөхцөл байдал бүрэн арилах бөгөөд дотоодын үйлдвэрлэл сэргэх ба үйлдвэрт ашиглах материалаа дотооддоо үйлдвэрлэж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд бодит үр дүн гарна. 5. Үйлдвэрээс гарсан эдлэлийг уураар хатаадаг учир бэхжилтийг түргэн хугацаанд авахаас гадна химийн нэмэлт бодис ашигладаггүй учир хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

Төслийн давуу талууд: 

  1. Барилгын өртөгийг бууруулна.
  2. Загварын хувьд олон сонголттой.
  3. Бүх төрлийн барилгад хэрэглэгддэг.
  4. Барилгын хана хоорондох урт зайг тулгуургүйгээр барих боломжтой.
  5. Өндөр даацтай.
  6. Барилгын ашигтай талбайг нэмэгдүүлэх боломжтой.
  7. Аюулгүй ажлын байр.
  8. Галд онцгой тэсвэртэй.
  9. Хана тааз нь гөлгөр гадаргуутай учрас шууд будаж болно.
  10. Халаалтын орчин үеийн шийдэлтэй.
  11. Байгаль экологид хоргүй материал ашигладаг.
  12. Эдийн засагт хэмнэлттэй.
  13. Барилга дээр цөөхөн хүн ажилуулах боломжтой.
  14. Богино хугацаанд хурдан барих боломжтой.
  15. Үйлдвэрээс чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн барилгад нийлүүлэгддэг. Учраас газар дээр нь цутгаж хийхээс илүү найдвартай.
  16. Газар хөдлөлтөнд илүү тэсвэртэй.

Төсөвт үзүүлэх нөлөө: 

Нийслэлийн агаарын болон хөрсийг хамгийн ихээр бохирдуулж буй гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа төсөл нь Эрэл ХХК-ийн БҮК-1 төсөл юм. Засгийн газар болон Нийслэлээс гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь байрны үнийг өсгөхгүй хэвийн байлгах нөхцлийг бүрдүүлж өгч байна. Нөгөө талаас бага дунд орлоготой иргэдэд орон сууц авах боломжийг олгож буй нэг хөтөлбөр нь жилийн нэмэх хасах 8 хувийн хүүтэй ипотекийн зээл юм. 4 Энэхүү хөтөлбөрийн нийт санхүүжилт нь 800 орчим тэрбум төгрөг байх бөгөөд үүнээс 352,4 тэрбумыг өмнө нь өндөр хүүтэй зээлтэй байсан иргэдийн зээлийг санхүүжүүлэхэд, үлдсэн 420 орчим тэрбум төгрөгийг шинээр байр авч буй иргэдийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс 2013 оны 07-р сарын 15-ны байдлаар 1670 иргэнд 83,2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна. Засгийн газраас энэхүү хөтөлбөр нь эх үүсвэр болон 800 тэрбум төгрөг олгогдсоноор дуусгавар болох бус өмнөх зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн иргэдийг санхүүжүүлж эргүүлснээр хөтөлбөрийг удаан хугацаанд хэрэгжүүлж болно гэж үзэж байна. Шинээр ашиглалтанд орж буй орон сууцнуудыг гэр хорооллын өрхүүд авч чадахгүй байна. Учир нь 2013 онд 16,000-19,000 айлын орон сууц ашиглалтанд орохоор мэдээлэл байгаа ч орон сууцны 1м2 тутмын үнэ нь 1,900,000 төгрөг байгаа нь гэр хорооллын иргэдийн байртай болох мөрөөдлийг нь байхгүй болгож байна гэсэн үг юм. Хуучин орон сууцны ханш ч мөн адил 1м2 нь 1,500,000-с буухгүй байгаа нь үүнийг илтгэнэ. Төслийн үйлдвэрийн хувьд энэхүү байдлыг орвонгоор нь эргүүлж 1м2 орон сууцны үнийг одоогийн баригдаж буй байрны үнээс даруй 30%-ийн хямд байх урьдчилсан тооцоо гарч байна. Төслийн үйлдвэрийн хувьд жилд 5,000 айлын орон сууцыг ашиглалтанд өгөх хүчин чадалтай бөгөөд гэр хорооллын өрхийг бүгдийг орон сууцжуулна гэж үзвэл даруй 40 орчим жилийн эрэлт хэрэгцээ байгаа юм. Нийслэлийн хүн амын өсөлтөөс хамааран энэхүү тоо өсөх магадлал өндөртэй. Хэдий бид илүү өндөр бүтээмжтэй үйлдвэр оруулж ирэх санал тавьсан ч засгийн газраас жилд 5,000 айлын орон сууц барих нь тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд хөрөнгө санхүүжилтийн хувьд ч 5,000 айлын орон сууц барих үйлдвэрт тохирч байгаа юм. Монголын зах зээлд барилга угсралтын компаниуд их хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч төслөөр ашиглалтанд орох үйлдвэртэй харьцуулагдах, өрсөлдөхүйц хэмжээний үйлдвэр Монголд байхгүй гэж хэлж болно. Өнгөрсөн зууны нийслэлийн хотжилтын 80%-ийг дангаараа бүтээн байгуулсан БҮК нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын тоног төхөөрөмжтэй байсан. Харин төслөөр энэхүү тоног төхөөрөмжийг Герман улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр сольж байгаа учир бидэнтэй өрсөлдөхүйц хэмжээний үйлдвэр одоогоор нэг ч байхгүй байна. Жижиг хэмжээний цөөн тооны үйлдвэрлэгчид зах зээл дээр өрсөлдөж байгаа хэдий ч тэдгээр нь тоног төхөөрөмж болон үйлдвэрлэх бүтээгдэхүүний хувьд БҮК-1 төсөлтэй харьцуулагдахгүй юм. Өөрөөр хэлбэл нийт үйлдвэрлэлийн 86% орчимыг БҮК-1 төслийн үйлдвэр дангаар эзлэх бол дараагийн үйлдвэрлэгч Улаанбаатар БҮК болон Суурь компани нийлээд 5% орчмыг үйлдвэрлэх юм. Мөн тэдгээр үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр дангаар нь барилга угсрах боломж байхгүй гэж хэлж болно. Зөвхөн барилгын хучилт болон бохир цэвэр усны бетонон трубанд л ашиглагдах бүтээгдэхүүнүүдийг дээрх компаниуд үйлдвэрлэнэ.

Үр ашгийн тооцоо: 

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэр ашиглалтад орсноор улсад жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн татварыг төлнө. Өвөл зуны альч үед улирал харгалзахгүй ажиллах үүнийг дагалдан 310 хүний байнгын ажлын байр бий болно. 5 Зээлийн хүү 8 хувь байхад анхныхаа хөрөнгө оруулалтыг 5 жилийн дотор нөхөх боломжтой ба барилгын хамгийн өндөр зардал эзэлдэг бетон хийцийн 1м.кв талбайн үнийг хамгийн чанартай, хямдаар, хурдан хугацаанд нийлүүлэх боломжтой болно. 1 жилд 5000 айлын орон сууц үйлдвэрлэх хүчин чадалтай ба өвөл зуны альч үед тасралтгүй үйл ажиллагаа явуулна. 


Хамтрагч байгууллагууд