ШҮРШДЭГ БАЗАЛЬТ




Шүршдэг Базальт

Шинэ технологийн шүршдэг Базальтвүүл чулуун хөвөн нь барилгын интерьер дизайнаас шалтгаалсан, ажиллахад хүндрэлтэй газруудад хурдан, хялбар, цэвэр үзэмжтэй гүйцэтгэх боломж олгодог дулаалгын материал юм.

Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөн дулаалга нь хэрэглэхэд хялбар түргэн хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжтой ба газар доорх авто зогсоол, олон төрлийн хоолойг байрлуулсан тааз, цэнгэлдэх хүрээлэнгийн хөнгөн болон олон төрлийн хэлбэртэй дээвэр, нисэх онгоцны буудлын дээвэр, ган багана зэрэг ажиллахад түвэгтэй хэсгийг шүршиж дулаалах, дуу чимээ тусгаарлах, галын аюулаас хамгаалахад тохиромжтой материал.

Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөнгийн хэрэглээ.

А. Дулаан сайн тусгаарлагч.

Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөн нь дээд зэргийн дулаан тусгаарлагч материал юм. Дулаан хадгалалтыг хэмжихэд дулаан дамжуулалтын итгэлцүүр нь 0.038 Вт/м 0C хүртэл хадгалах боломжтой нь туршилтаар нотлогдсон бөгөөд энэ нь тусгайлсан хэв загвартай бүтцэд сайн тусгаарлагч болж өгөх боломжтой. Сайн барьцалдаж ямар нэг залгаагүйгээр бат бөх давхарга үүсдэг нь хүйтэн, халууныг нэвтрүүлэхгүй сайн тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Б. Дуу чимээ шингээн, ус чийг нэвтрүүлэхгүй.

A. Дуу чимээ сарниулах

Базальтвүүл чулуун хөвөнг шүршсэний дараа бүтцэд байдаг шөрмөслөгүүд нь хоорондоо барьцалдан нийлмэл гурван хэмжээст бөх, хатуу бүтцийг үүсгэдэг. Дууны долгион хөвөнг чичиргэснээр акустик энергийг механик энергид шилжүүлнэ. Шилжүүлэх хугацаа уртассанаар акустик энергийг сулруулж дууг сарниулж шингээнэ. Базальтвүүл чулуун хөвөнгийн дуу чимээ бууруулах коэффициент нь 30Дб.

Б. Дуу чимээг тусгаарлана.

Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөнг жигд шүршсэнээр тасалгаа хоорондын дуу чимээ, дээвэр дээр бороо орж байхад гарах дуу чимээ зэргийг алга болгоно.

В. Галын аюулгүй байдал.

Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөн материалыг ашигласнаар галын аюулаас хамгаалагдах ба эко бүтээгдэхүүн юм. Барилгын материалын шатах хэв шинжийн EN60695-11-20 стандартаар ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн ШҮ галд шатдаггүй ангилалд ордог.

Г. Хүрээлэн буй орчинд ээлтэй.

■  Базальтвүүл чулуун хөвөн шүршдэг дулаалгын орц нь базальт чулуунаас гаргаж авсан хөвөн, усан суурьтай барьцалдуулагч цавуунаас бүрдэнэ. Эдгээр материал нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт шаардлагыг хангасан байдаг.

■  Базальтвүүл чулуу хөвөн дулаалгын материал нь Монгол улсын МNS-EN13162-2011 стандартыг хангасан бүтээгдэхүүн юм.

■ Барьцалдуулагч материал нь GB18583-2001 “Гадаад засал чимэглэл, наалдамхай материалын аюулгүй хэмжээ” стандартыг бүрэн хангасан.

■  Базальтвүүл чулуун хөвөн нь хөгц, мөөгөнцөр үүсдэггүй бүтээгдэхүүн юм.

Д. Бусад.

Чийгтэй гадаргууд шууд хэрэглэх боломжтой бөгөөд гадаргууг янз бүрийн өнгө гаргаж болно. Чулуун хөвөнгийн үзэмжийг дээшлүүлэх, засал чимэглэлийн зориулалтаар хэрэглэж болно. Шүршдэг Базальтвүүл чулуун хөвөнгийн PH үзүүлэлт нь 6-7 бөгөөд бетон, ган материалд ашиглахад зэвэрдэггүй.

ВЕБ ХОЛБООС http://basaltwool.mn/


Хамтрагч байгууллагууд