Барилгын шавар материал




Шавар нь жинхэнэ байгалийн гаралтай ногоон барилгын материал бөгөөд барилгын дээд зэргийн физик болон биологийн шинж чанарыг агуулдаг. Тиймээс шавар материал агаарын илүүдэл чийгшлийг маш хурдан шингээж, шаардлагатай бол буцаагаад гадагшлуулж чаддаг. Түүнчлэн шавар дулаан хадгалж, хорт бодисыг шингээх чадвартай. Чийгшлийн тэнцвэр багатайн улмаас шавар материал модтой холилдоход хадгалах нөлөөг сайжруулдаг. Шаврын тус эерэг шинж чанар нь сүүлийн хэдэн жилүүдэд барилгын шавар материалын эрэлт  өсөхөд хүргэжээ. Түүнчлэн шавар барилгын шинэ техникүүд хөгжиж эхэлсэн. Дараах сэдвүүд та бүхэнд барилгын шавар материалын ач холбогдлыг илүү таниулах болно. 

Барилгын шавар хавтан 

Шавар нь бараг ижил хэмжээний элс, лаг, шавраас бүрддэг. Дулааныг болон чийгийг зохицуулах түүний гайхамшигтай чадварыг өөр ямар ч барилгын материал орлож чадахгүй. Гэсэн хэдий ч барилгын талбар дээр шаврыг ашиглахад их хугацаа шаардагддаг байсан. Харин шавар хавтан боловсруулснаар энэ асуудал өөрчлөгдсөн. 

Барилгын шавар хавтан үйлдвэрлэл

Шавар хавтанг янз бүрийн аргаар үйлдвэрлэдэг олон үйлдвэрлэгч бий. Гол найрлага нь шавар буюу шар шавар. Үүнийг дэрсэн хуйлмалаар арматурчлах, эсвэл шавар тоосгоны адилаар дэрс, модны зоргодсоор хүчитгэж болно. Түүнчлэн бусад ургамлын гаралтай болон нэмэлт эрдэс бодисыг агуулж болно. Тус хавтан нь дулаан боловсруулалт хийгддэггүй тул, шаврын эерэг шинж чанарыг бүхэлд нь хадгалан үлддэг.  

Шинж чанар

Шавар хавтангаар хэв хашмал хийхэд нэн тохиромжтой. Тэр ч бүү хэл чийгийг зохицуулж, дулаан гадаргууг үүсгэдэг.  Бас нэгэн гайхамшигт шинж чанар нь үнэр болон цацраг туяаг шингээх чадвартай. Барилгын материал ангиллын түвшний B1 – шаталтад тэсвэргүй – болон A1 – шаталтад тэсвэртэй хоёрын хооронд хэлбэлздэг. .

Шавар хавтангийн хэрэглээ 

Шавар хавтанг хана, таазны өнгөлгөө болон Хэв хашмалд хэрэглэнэ.  Шавар хавтанг ган төмөр профиль болон модон раман бүтээцэд шрүп болон хадаасны тусламжтай бэхэлж тогтооно. Таазны өнгөлгөө хийх үед шавар хавтанг шайвтай бэхэлнэ. Хавтанг стандарт багажаар хөрөөднө. Ихэвчлэн шавар хавтангийн уулзвар амыг ажиллахад дөхөм болох үүднээс ховилтой хийгддэг. Уулзвар амыг тааран эсвэл мяндас тороор арматурчилж, нарын шар шавраар шавардана. Төгсгөлд нь шавар ханыг өнгө шавраар шавардах эсвэл шууд шар шавран эмульсээр (146) будаж болно.  

Шавар тоосгоны шинж чанар, үйлдвэрлэл

Шавар тоосго нь бусад шавар бүтээгдэхүүний адил өрөөний температурт эерэгээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл дулаан болон чийгийг сайн хадгалдаг. Шавар тоосгоны хялгасан (капиляр) дамжуулах чадвар нь гадна талбайд дүүргэлт хийхэд тохиромжтой. Гэвч урсгал ус болон нэвт чийгшилд тэсвэргүй. Тиймээс гадна талбайд эрдэс бодис өнгө шавардлагаар хамгаалах хэрэгтэй. Цул шавар тоосго дуу чимээг маш сайн тусгаарладаг. Харин хөндий шавар тоосго хөнгөн жинтэй тулд өрөөний дулаан тусгаарлах чадвар сайн. Эдгээр дээр нэмэлтээр дэрсний хальс эсвэл модны зоргодос зэргийг хольж үйлдвэрлэнэ. Ингэснээр шаврын найрлага багасаж, тоосго илүү хөнгөн болно. Гэхдээ шавар тоосго давхар наалдуулах үүрэг гүйцэтгэх бөгөөд тоосгыг нурж унагахгүйн тулд шаврын хэмжээг хэт багасгаж үл болно. Эцэст нь хэлэхэд шавар материалыг дахин боловсруулахад маш хялбар байдаг. 

Хэрэглээ ба ашиглалтын ангилал

Шавар тоосгыг ихэвчлэн хагас модон байгууламжийг дүүргэхэд ашиглана. Гэхдээ хэрэглээний ангиллаас шалтгаалан гадна болон дотор ханыг өнгөлнө. Үүнд цул шавар тоосгыг палкан барилгын дээврийг агаарын дуу чимээ тусгаарлах болон дулаан хадгалах зорилгоор ашиглана.

Шавар тоосгыг хэрэглээний чиглэл болон чийгшлийн нөлөөллөөс хамааран янз бүрийн ашиглалтын ангилалд (AK) хувааж авч үздэг. 

Жишээлбэл, цаг агаарын нөлөөнд автах, өнгө шавардлага хийгдэх, үзэгдэх гадна барилгын шавар хийхэд хамгийн дээд ангилал Ia хийх шаардлагатай. Үүнд ус болон хөлдөлтөд тэсвэртэй, хөөх шинж чанар багатай, нэгэн жигд нүхгүй, цул тоосгыг ашиглах шаардлагатай. Харин барилгын рам үзэгдэх барилга биш бол Ib ангилал хангалттай. Гадна болон дотор фасад өнгөлөхөд AK II шаардагдана, харин таазны хучилтад AK III-г ашиглана. Шавар тоосгыг бат бөх өндөртэй түүнчлэн даацын ханад ашиглаж болно. 

Ажиллахад хялбар тул тоосго өөрийн гүйцэтгэлээр ажиллахад маш сайн зориулагдсан. 

Шавар зуурмаг ба шавардлага

Шавар тоосгыг өргийн шавраар шавардана. Хөнгөн шавар тоосгонд зориулалтын шавардлага хэрэглэнэ.  Шавар тоосгон ханад өнгө шавар хийхэд зарчмын хувьд шавар болон шохойн шавар зуурмаг ашиглана. Шавардлагад ямар зуурмаг  тохирох, зуурмаг бэхжүүлэгч хэрэгтэй үгүйг тухайн нөхцөл бүрд тохируулан сонгоно. 

Сүрлэн хольцтой хөнгөн шавар

Herstellung von Strohleichtlehm

Энэ нь шавар, дэрсний холимог юм. Үүнийг гараар эсвэл холигч машинаар зуурж болно. Дэрсний оронд арвай тариа болон хөх тариаг хийвэл илүү тохиромжтой. Учир нь эдгээр нь илүү хатуу мяндаслаг байдаг байна. Зуурмагаа хэв хашмалд давхарга давхаргаар нь хийж төгсгөлд нь сайн нягтруулж өгнө. Хэв хашмалыг тэр дор нь шууд авч болно. Мөөгөнцөр үүсэхээс зайлсхийхийн тулд хуурай дэрс, шавран зуурмаг багадаа 650 кг/м3 нягтралтай байхыг зөвлөдөг. Энэ зуурмагаар ажиллахын тулд хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнийг хатаахын тулд зун, хавар намрын улирал тохиромжтой. Таазыг шавар, дэрсний зуурмагаар дүүргэхийн тулд зуны халуун нарны тусламжтай хатаана.  Гадна хана хойшоо, баруун, зүүн зүгт чиглэсэн байна. 

Тус техник нь барилгын гадна хана, тааз, дотор ханын дулаан тусгаарлалт хийхэд тохиромжтой.  

Эх сурвалж: 

Lehmbaustoffe - Bauen mit Lehm (oekologisch-bauen.info) 


Хамтрагч байгууллагууд